Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
Байгалийн нөөц баялгийн ашиглалтын ил тод байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллана
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр /2013.11.12/ олон улсын "Revenue Watch institute" байгууллагын Евроазийн бүсийн зохицуулагч Галиб Эфендиевтэй уулзаж, байгалийн нөөц баялгийн ашиглалтын ил тод байдлыг хангах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар саналаа солилцов.

"Revenue Watch institute" нь дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж, уул уурхайн олборлолтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын олон улсын стандартыг тухайн улс оронд нэвтрүүлэх, тууштай баримтлан ажиллахад нь тусламж, дэмжлэг үзүүлж ажилладаг аж.
Тус байгууллага энэ зорилгоор Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран ажиллах хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлуудыг шат дараатай явуулж, хоёр талын хамтарсан ажил хэрэгч уулзалтуудыг амжилттай зохион байгуулаад байна. Энэ удаагийн уулзалтын үеэр "Revenue Watch institute" байгууллагын Евроазийн бүсийн зохицуулагч Галиб Эфендиев ярихдаа, хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлээд зогсохгүй хөтөлбөрийн үндэсний зохицуулагчийг сонгох шалгаруулалтын эхний шатны ажлууд хийгдэж, мөн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн төсөл бэлэн болоод байгааг дуулгалаа.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар бид байгалийн нөөц баялгийн ашиглалтын ил тод байдлыг хангахад иргэдийн хяналт, оролцоог ихэд чухалчилж байгаа учир энэ чиглэлээр "Revenue Watch institute" байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд “Өнөөдрийн уулзалт нь манай парламентад улсын төсөв болон эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын асуудал ид хэлцэгдэж байгаа цаг үед болж байна. Бидэнд бусад улс орны туршлагаас суралцах зүйл их байгаа, үүнд энэ хөтөлбөрийн хувь нэмэр чухал байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл