Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Төсөв хөрөнгийн зарцуулалтаа ил тод болгохыг аймгийн Засаг дарга нарт даалгалаа

Орон нутагт хуваарилагдан очиж буй хөрөнгө мөнгөний зарцуулалтыг ил тод болго гэсэн үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит цахим хурлынхаа үеэр аймгийн удирдлагуудад өглөө.

Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэсэн дөрвөн чиглэлээр аймаг, сумдад хэдэнсаяас хэдэн тэрбум хүртэл төгрөг хуваарилагдан очиж байгаа юм. Энэ хөрөнгөөс ямар зориулалтаар, хэнд хэзээ хэдэн төгрөгийн зээл олгосон, эргэн төлөлт нь ямар хуваарьтай байгаа гэх мэт мэдээллийг иргэддээ ил тод болгохгүй бол орон нутагт газар авсан намчирхал, талцал хумигдахгүй гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

Түүнчлэн, орон нутагтаа шийдэх боломжтой асуудлуудыг Засгийн газрын тэргүүнд хаяглах нь элбэг байна, энэ нь төрийн захиргааны байгууллагуудаас иргэдэд мэдээлэл өгөх арга хэлбэр оновчгүй байгааг харуулж байна гэж Ерөнхий сайд онцоллоо. Иймд цаашид аймгийн удирдлагууд сард нэг удаа орон нутгийнхаа телевиз, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдтэйгээ шууд ярилцлага хийхийг үүрэг болголоо. Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа төсвөө хэр нээлттэй болгосныг харж, бизнес эрхлэгчид, ахмадууд, залуучуудтай тусгайлсан уулзалт, иргэдтэй шууд ярилцлага хийж байхаа дуулгалаа.

Ажлаа сар сараар нарийвчилж гаргасан төлөвлөгөө Засаг дарга нарын өрөөнд байх ёстойг Ерөнхий сайд санууллаа. Зорилтоо оновчтойтодорхойлж, ажлаа зөв төлөвлөөгүйгээс олон ажил саатдаг, үүний жишээ бол 2013 оны 8 дугаар сарын 23-наас өмнө гэрээгээ байгуулж чадаагүй худалдан авалтын мөнгийг татсан явдал гэж ЗГХЭГ-аас анхаарууллаа. Тариалан эрхлэлтийг дэмжих санд улаан буудай тушаасан, буудайн урамшуулал авсан аж ахуйн нэгж, иргэдийн баримтын бүрдэлт, буцаан төлөлт, татвар төлөлтөд хяналт тавих шаардлагатайг ЗГХЭГ-ын холбогдох албаныхан хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан