Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Р.Жигжид: Нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос 18 хувиар доогуур байна
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс нүүрсний салбарт тулгараад буй зарим асуудлын талаар тодрууллаа.

-Нүүрсний салбарт өнөөдөр шийдвэрлэвэл зохих ямар асуудал байна вэ?
-Нүүрсний өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь өнөөдөр маш чухал байна. Үүнд, хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, тээврийн зардлыг хямдруулах ёстой. Иймд төмөр замаа дариухан ашиглалтад оруулах нь чухал. Дээр нь, нүүрсийг ангилалтай болгох шаардлага бий. Уг нь, олон үзүүлэлтээр ангилж үнэ нь өөр өөр байдаг. Энэ чиглэлээр манай яам, мэргэжлийн холбоодын төлөөлөл орсон ажлын хэсэг ажиллаж байна. Мөн төрөл бүрийн татвар хураамжийг боломжийн хэрээр бууруулах хэрэгтэй юм.
-Энэ талаар хуулийн төсөл санаачилсан зүйл бий юү?
-Аж ахуйн нэгжүүдээс саналыг нь авсан. Үүнийг нэгтгээд ойрын үед Засгийн газраар оруулна. Гэхдээ нэлээд ярилцаж байж шийдэх асуудал.
-Одоогоор нүүрсний экспорт, олборлолт ямар хэмжээнд байна вэ?
-Үйлдвэрлэлийн хувьд энэ оны эхний арван сарыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад олборлолт дөрвөн хувиар илүү юм. Харин борлуулалт нь долоон хувиар бага байна. Экспортын хэмжээ 18 хувиар доогуур гарсан. Нүүрсний үнэ зах зээлд ихээхэн хямдарсан тул орлого бага байна. Эрдэс баялгийн үнэ ч хэлбэлздэг. Бидний ажиглаж буйгаар нүүрсний үнэ доод цэгтээ хүрсэн.
-Нүүрсний үнэ цаашид яах бол. Манай улсын нүүрс олборлолт ямар хэмжээнд хүрэх вэ?
-Манай гол худалдан авагч урд хөршид нүүрс, гангийн нөөц их байгаа. Энэ нөөц буураад ирэхээр аяндаа нүүрсний үнэ зах зээлийн жамаараа өснө. Бид нүүрсний олборлолт, экспортын тоо хэмжээ 2013-2032 он хүртэл хэд байх тухай төсөөлөл хийж байна. Гэхдээ нэлээд өөдрөг төсөөлөл гарч байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөгийн олборлолтыг 30 орчим хувиар нэмэгдүүлэх тооцоо бий. Үүний тулд ихээхэн чармайлт хэрэгтэй. Ялангуяа, дэд бүтцээ хөгжүүлэх учиртай. Тэгэхдээ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Ерөнхий сайд урд хөршид айлчлахдаа 20 жилд нэг тэрбум тонн нүүрс Таван толгойн бүлэг ордоос экспортлох санамж бичиг байгууллаа.

0 Сэтгэгдэл