Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Увсын АН-ынхан СЕХ-д шаардлага хүргүүллээ
“Хууль хүн бүрт адилхан үйлчилдэг байх ёстой. Ардчилсан нам шударга үнэний төлөө ажиллахаа илэрхийлж, сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авсан. Одоо үүнийхээ төлөө тууштай ажиллах хэрэгтэй”. Эдгээр үгсийг Увс аймаг дахь АН-ын гишүүд өнгөрсөн бямба гаригт болсон намын хорооны хурлынхаа үеэр илэрхийлж байлаа. Учир нь “УИХ-ын 2012 оны сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч, туслах, шадар туслах, штабын дарга нар сонгогчдод мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон байтал МАН-аас нэр дэвшигчид УИХ-д суусаар байгаа нь шударга бус” гэж Увс аймгийн Ардчилсан намынхан үзэж байгаа юм.
Тэдний өмнөөс долоон хүн эрүүгийн ял авч, Тариалан сумын 13 иргэн саналыг нь худалдахаар өгсөн мөнгийг хуулийн дагуу 10 дахин өсгөж, СЕХ-ноос 13 сая төгрөг авсан. Гэвч хэргийн эзэн УИХ-ын гишүүний мандатыг одоо хүртэл хүчингүй болгоогүйн улмаас хэргийг илчилсэн 13 иргэн харин ч хүн гүтгэсэн мэт цуурхал Увс аймагт тархаад байгаа юм байна.
Иймд Увс аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд энэ асуудлыг ээлжит хурлаараа хэлэлцээд, тогтоол гарган СЕХ болон Ардчилсан намын удирдлагуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг тогтоолд “2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар нь УИХ-ын сонгуулийн хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, иргэдэд бэлэн мөнгө тараасныг анхан, давах, хяналтын 3 шатны шүүхийн шийдвэрүүд нотолж, гүйцэтгэлийн ажиллагаа нь хийгдсэн байна. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиар УИХ-ын гишүүний мандат нь хэдийнэ хүчингүй болсон байх ёстой улсууд одоог хүртэл УИХ-д суусаар байгаад Увс аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд эгдүүцэж байгаагаа илэрхийлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд СЕХ онцгой анхаарч ажиллах үүрэгтэйг уг шаардлагадаа онцлон дурьдаж, дээрх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох нь сонгуулийн үед дахин ийм зөрчил гаргахгүй байх нөхцлийг Монголын Ард түмэнд нотлон харуулсан үйлдэл болно гэдгийг онцлон анхааруулжээ.

0 Сэтгэгдэл