Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
4.2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр IV цахилгаан станцыг өргөтгөнө
Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын IV цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх 4,2 тэрбум иенийн үнийн дүн бүхий /50 орчим сая ам.доллар/ төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газрын хооронд солилцох Ноот бичгийг өнөөдөр байгууллаа. 

Ноот бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Гадаад харилцааны яаманд гарын үсэг зурав. Энэхүү төсөл хэрэгжсэнээр IV цахилгаан станцын дулааны болон эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж, тулгамдаж буй эрчим хүчний дутагдлыг багасгах, иргэд болон аж ахуйн нэгжүүдийг тогтвортой, найдвартай эрчим хүчээр хангахад чухал хувь нэмэр оруулах юм. Төслийн хүрээнд турбины удирдлагын системийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдснээр эрчим хүч, дулаан үйлдвэрлэхэд шаардагдах нүүрс, дизель түлшний хэмжээг тодорхой түвшинд хэмнэх нөхцөл бүрдэнэ.
Дулааны IV цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний 50 орчим хувийг үйлдвэрлэдэг, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууламж юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан