Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Ерөнхийлөгчийн Мьянмарт хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад  хийж буй төрийн айлчлал өчигдөр эхэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Нэй Би До хотын олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас МХБНУ-д хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин болон албаны бусад хүмүүс угтан авсан байна.  Угтах арга хэмжээний үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлжээ.

Айлчлалынхаа үеэр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн, Вьетнамын Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг, Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам нартай ганцаарчилсан уулзалт болон хоёр талын албан ёсны хэлэлцээ хийж албаны бусад арга хэмжээнд оролцох ажээ. 

Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Л.Болд зэрэг албаны төлөөлөгчдөөс гадна бизнес, хувийн хэвшлийн томоохон баг дагалдан явж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан