МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Ерөнхий сайдын сэтгүүлчдийн асуултад хариуллаа
Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116 км хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор Монгол Улс хоёр хөрштэйгээ хатуу хучилттай автозамаар холбогдлоо. Хамрын хийд, Энергийн төвийн 42 км зам ашиглалтад орсон нь аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой ажил боллоо.

Замын-Үүд дэх шингэн ачаа ачиж буулгах байгууламжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажилтай танилцлаа. Өртгөлийн ажил ирэх сарын эхээр дуусна. Ингэснээр манай улс бензин, дизелийн түлшний хэрэгцээнийхээ 50 хувийг Солонгос, Хятад улсаас хангах боломж бүрдэнэ.
Хүрэлтогоот дахь Одон орон судлалын төв төдийгүй шинжлэх ухааны байгууллагууд иргэдэд нээлттэй болох учиртай. Ийм чиглэл барьж Одон орон судлах оргилд ажилласан гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулдаг 30 минут уулзалтынхаа эхэнд товч мэдээлэл хийлээ.
Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээж авах “11 11” төвд ирсэн санал хүсэлтүүдтэй танилцсан. Өнгөрсөн долоо хоногт цагаан толгойн 4 үсгийг хассан тухай олон санал, асуулт иржээ. Өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын бодлого. Энэ тогтоолд бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт орсон.
Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам гаргаж мөрдүүлэх тухай заалт хэрэгжиж эхэлсэн. Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх тухай заалт орсон бөгөөд эрдэмтэд ажиллаж байгаа. Ийм толь бичиг гарна. Түүнээс өөрөөр цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй гэж энэ үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ.
Зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол бүтээн байгуулалтын ажлууд энэ жилийнх нь шиг эрчимтэй хийгдэхгүй. Тиймээс зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.
Бүтээн байгуулалт, замын шинэчлэлээс ард иргэд хожно. “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 16 уулзвар ашиглалтад орсон. Ойрын хугацаанд 2 уулзвар ашиглалтад оруулна. “Өргөө” кинотеатрын урд талын уулзварыг шинэчлэхэд 1,6 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ уулзвараар жилд давхардсан тоогоор 33,3 сая машин нэвтэрнэ. Нэг машин уг уулзвараар дамжин өнгөрөхөд дунджаар 10,2 секунд, жилд 2 цаг 20 гаруй минут хэмнэнэ. Уулзвараар нэвтэрч буй машинууд жилд ийм хугацааг хэмнэхээс гадна нийт 1023 литр шатахуунаас 1,6 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://www.zasag.mn/news/view/3735#sthash.RZzzuuWS.dpuf

0 Сэтгэгдэл