Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Асгатын мөнгөний ордын хамтарсан компани байгуулах асуудлыг хөндөв

Уул уурхайн сайд  Д.Ганхуяг ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар Уул уурхайн сайд ОХУ-ын шинэ Элчин сайдтай эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Монгол Улс ОХУ-ын Роснефть компаниас жилд нэг сая тонн хүртэл хэмжээтэй газрын тосны бүтээгдэхүүнийг импортолж байгаа.

Д.Ганхуяг сайд хэлэхдээ, “Нефтийн бүтээгдэхүүнийг Монгол Улс хэд, хэдэн эх үүсвэрээс авч байгаа. Түүхий газрын тосны зах зээлийн үнэд үндэслэсэн өрсөлдөх чадвартай үнээр нийлүүлэх талаар талууд хамтарч ажиллаж байна” гэв. Түүнчлэн энэ үеэр ОХУ-аас газрын тос импортлох, шинээр барих газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах  тухай хэлэлцээрийг хурдавчлах асуудлаар ярилцсан юм. Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын талын Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх БНХАУ-руу төмөр зам, автозам, нефт дамжуулах хоолой барихыг сонирхож байгаа талаар Уул уурхайн сайд саналаа илэрхийллээ. Засгийн газраас Асгатын орд руу саяхан хар зам тавьсан. Иймд Асгатын мөнгөний ордыг ашиглах хамтарсан компанийг яаралтай байгуулах шаардлагатай байгааг онцлов. Элчин Сайд И.К.Азизов тавьсан саналын талаар энэ сарын сүүлчээр ОХУ-д болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудад мэдээлж, хуралдааныг үр дүнтэй болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан