Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Р.Амаржаргал гишүүн ууртай байна
УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал энэ сарын 11-нд парламентын түшээгээсээ татгал­­зах хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Түүнээс хойш багагүй хугацаа өн­гөрсөн ч хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа. Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Р.Амаржаргал гишүүн орол­цож, өөрийнх нь асууд­лыг яагаад хэлэлцэхгүй, удаа­гаад байгааг тодрууллаа. Ингэх­дээ тэрээр нэлээн бу­химд­сан байдалтай байв. Харин УИХ-аар хэлэлцэх асуудлын энэ долоо хоногийн хуваарьт багтаагүй учир Төрийн байгуулалтын байн­гын хороо хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдсэн юм. Гэвч гишүүдийн олонхи нь дэмжээгүйгэс түүний асууд­­лыг энэ долоо хоногт шийдэхээргүй боллоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас үүнийг тодрууллаа.

-Р.Амаржаргал гишүү­ний хүсэлтийг хэлэлцэхгүй гэж үзэн хойшлуулж байгаа гэсэн үг үү?
-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гараг бүр ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлаа баталдаг. Энэ долоо хоногт Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцэх эсэх ту­хай жагсаалтад багтаагүй. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар Амаржаргал гишүүн өөрөө хүсэлт гаргаж, бүрэн эрхээсээ татгалзах өргөдлийг минь хэлэлцэж өгнө үү гэж хандсан. Тиймээс Байнгын хороо хэлэлцэх эсэхээр санал хураасан боловч 10 гишүүнээс дөрөв нь хэлэлцэх ёстой гэж үзлээ. Ингээд энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногийн Байнгын хороо, УИХ-ын чуулганы хурал­даанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй учраас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэдгийг баталсны дараа авч үзэх нь зүйтэй гэсэн санал гаргалаа.

-Ирэх долоо хоногт асууд­лыг шийдвэрлэх бо­лов уу?
-УИХ-ын тухай хуульд гишүүн бүрэн эрхээсээ тат­­галз­сан тохиолдолд тэд хоногийн хугацаанд шийд­­вэрлэх ёстой гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Тиймээс асуудлыг хэзээ хэлэл­­цэх нь тодорхойгүй болж байна. УИХ-ын даргын зөвлөл тухайн долоо хоно­гийнхоо хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулбал, хэлэл­цээд явна. Тэгвэл уг асуудлаар бусад намын төлөөлөл өөр байр суурьтай байна. УИХ-ын гишүүн М.Энхболд “УИХ-д өгсөн өргөдлөө шийдүүлэхээр зүй ёсны шаардлага тавьж байна. Хүсэлтийг нь Байнгын хороо шийдвэрлээд УИХ-д оруулах ёстой. АН-аас нэр дэвшиж сонгогдсон хүн гэдгийг Байнгын хорооны хурал дээр яриад байх хэрэггүй. Р.Амаржаргал ги­шүүн хувь хүнийхээ хувьд хариуцлага хүлээж УИХ-д сууж чадахгүй гээд өргөдлөө өгсөн. Үүнийг нь намтай нь холбон, шийдэл гаргах зо­химжгүй. Энэ асуудлыг санал хурааж, шийдэх ёстой” гэв.
УИХ-ын гишүүн Н.Бат­цэрэг “Хэдийгээр хуульд заа­сан цаг хугацааны зохи­цуулалт байхгүй ч ийм асуудлыг түргэн шийдэж байсан тохиолдол бий. Иргэн хүн УИХ-ын гишүүнээр сонгогдох, өөрийн хүсэлтээр гарах эрхтэй. Намын бүлэг нь энэ асуудалд таагүй хандах хэрэггүй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэ­бат “Төрд орж ирэх, гарч явах нь хариуцлагатай бас нэр төртэй холбоотой асуудал. Нэгэнт энэ асуудал даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан төлөвлөгөөнд ороо­гүй бол ирэх долоо хоногийн төлөвлөгөөнд албан ёсоор оруулж хэлэлцэх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийлэв.
Тойргоос сонгогдсон гишүүн учраас түүний  пар­ламентад суухаас татгалзсан асуудлыг юу юугүй шийдэж, хүсэлтийнх нь дагуу чө­лөөлж болохгүй байгаа бололтой. АН-ынхны дунд ч Р.Амаржаргал гишүүнийг явуулах сонирхолгүй хүн нэлээд буй гэнэ. Иймээс асуудлыг оруулж ирэхээр яарахгүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан