Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
АН-ын удирдлагуудыг шийдвэрээ хэрэгжүүлэхийг шаардав
Дархан-Уул аймгийн АН-ын удирдлагууд “Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөн” байгуулжээ. Тэд намаа шинэчлэхийн тулд анхан шатны үүрүүдэд АН-ын үндсэн дүрмийн хүрээнд шударга сонгууль явуулж шийдвэрлэхийг хүсч байгаа аж. Энэ сарын 18-нд хуралдсан Хяналтын ерөнхий хорооны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлж өгөхийг АН-ын удирдлагуудаас ийнхүү хүсэв. Хэрэв тогтоолыг даруй хэрэгжүүлэхгүй бол улс төрийн суулт зарлана гэж мэдэгдлээ.
Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан тус хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар “Дарханы АН-д салхи оруулах цаг болсон. Энэ нам ахмад гишүүдээ харж үзэхгүй, шинэ залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлдэггүй, зөвхөн “Бурхан Халдун” группийн хэдхэн ажилчны дунд л оршин тогтнож ирсэн. Үүнээс болж сүүлийн сонгуулиудад ялагдал хүлээсэн. Тухайлбал, Дархан-Уул аймгаас 2004 онд гурван гишүүн сонгогдож байсан бол өнөөдөр Ардчилсан засаг барьж байгаа үед нэг ч гишүүнгүй байна. Орон нутагт тэр чигтээ ялагдсан. 18 багийн Засаг даргаар АН-ын нэг ч хүн ажилладаггүй. Энэ мэтээс өмнөх удирдлагууд Дарханы АН-ыг хэрхэн удирдаж байсан нь харагддаг. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй. Дарханы АН-ын гишүүд ч үүнийг хүсч байгаа” гэлээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн тус аймгийн намынхантай хоёр удаа уулзалт хийж, анхан шатны үүрүүдээ хуралдуулж даргаа сонго гэж тохиролцсон. Ийм учраас Хяналтын ерөнхий хорооны тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардаж, АН-ын дарга Н.Алтанхуяг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарт шаардлага хүргүүлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан