Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн төлөөлөгч шүүн таслах үйл ажиллагаанд шүүгчтэй тэгш эрхтэй оролцохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралд сууж буй иргэний төлөөлөгч өмнөх шигээ билэг тэмдэг байдлаар оролцохоо больсон гэсэн үг.
Харин Үндсэн хуулийн цэц Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн иргэний төлөөлөгчтэй холбоотой зүйл заалт нь Үндсэн хуулийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтээ гаргасан юм. Тиймээс тус хуулийн зохих зүйл заалтыг энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлээд байв.
Иймээс УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн энэхүү шийдвэрийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, А.Даваасүрэн нар Үндсэн хуулийн цэц ард түмний эсрэг ажиллаж байна, нийгмээсээ тусгаарлагдсан байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Харин Д.Дэмбэрэл, иргэний төлөөллийг шүүн таслах үйл ажиллагаанд оролцуулах нь зүйтэй. Иргэний төлөөлөгчийг хөндлөнгийн нөлөөлөл гэж ойлгож болохгүй. Цэц их суудлын хуралдаанаар иргэний төлөөллийн асуудлыг дахин нухацтай авч хэлэлцэх байх гэв.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн УИХ-ын тогтоол баталлаа.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн төлөөлөгч шүүн таслах үйл ажиллагаанд шүүгчтэй тэгш эрхтэй оролцохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралд сууж буй иргэний төлөөлөгч өмнөх шигээ билэг тэмдэг байдлаар оролцохоо больсон гэсэн үг.Харин Үндсэн хуулийн цэц Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн иргэний төлөөлөгчтэй холбоотой зүйл заалт нь Үндсэн хуулийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтээ гаргасан юм. Тиймээс тус хуулийн зохих зүйл заалтыг энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлээд байв.

0 Сэтгэгдэл