Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Намуудын генсекүүд улиралд хоёр удаа уулзана

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Монголын улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг өчигдөр Улаанбаатар зочид буудалд нээлттэй хүлээн авч уулзлаа.

 Нийт 16 намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт урилга хүргүүлснээс Монголын Ногоон Нам, Иргэний зориг Ногоон нам, Монголын уламжлалын нэдсэн нам, Бүгд Найрамдах нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хамуг Монгол Хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын төлөөлөл ирж оролцжээ.  

МАН саяхан болсон XXVII Их хурлаараа ард иргэд, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн, тогтвортой хөгжлийг бий болгох, улс орны эрх ашгийн төлөө үндэсний хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэхэд намууд зөвшилцдөг байх шийдвэрийг гаргаж, үндэсний зөвшилцлийн  санамж бичигт гарын үсэг зурсан. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ ажлын үргэлжлэл болгож, энэхүү уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар намын удирдлагууд тогтвортой хөгжлийн загвар, үндсэн хуулийн өөрчлөлт, хэт намчирхал, талцлаас ангид төрийн тогтолцоо зэрэг үндсэн 9 сэдвийн хүрээнд улиралд хоёр удаа уулзаж байхаар тогтсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан