Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Ноосны урамшуулалд шаардагдах хөрөнгийн дутууг шийдвэрлэнэ
“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулах олгох тухай” журмаар гурав дахь жилдээ ноосны урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. 2011 онд 21 аймгийн 229 сум, нийслэлийн хоёр дүүргийн нийт 32977 малчны бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан нийт 4925 тн ноосны урамшуулалд 9.8 тэрбум төгрөг олгожээ. Харин өнгөрөгч онд 21 аймгийн 332 сум, зургаан дүүргийн нийт 103162 малчны бэлтгэж, тушаасан 14695,5 тн ноосонд 29.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал өгсөн байна. Ноосны урамшуулал олгож эхэлснээр үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдлоос бүрэн гарч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явагдах боломжтой болсон. Түүнчлэн ноос бэлтгэлийн чанарт анхаардаг болсноор ноосон түүхий эдийн ашиглалт нэмэгдэж эхэлжээ.

Одоогийн байдлаар 21 аймгийн 332 сум, нийслэлийн зургаан дүүргийн нийт 124 мянган малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 189 үйлдвэрт тушаасан 18.4 мянган тн ноосны урамшуулалд 36,8 тэрбум төгрөг олгох тооцоо гарчээ. Гэвч 2013 оны Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад ноосны урамшуулалд 25 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд ноосны кг тутамд урамшуулал олгоход 11.8 тэрбум төгрөгийн санхүүжилт дутагдалтай байна. Дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шаардагдах хөрөнгийн дутууг зохицуулах талаар Засгийн газрын гишүүдийн гаргасан саналын дагуу холбогдох арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

Мөн холбогдох журамд өөрчлөлт оруул мөнгөн урам­шууллыг мал хамгаалах сангаас орон нутаг руу шилжүүлж, мөнгө тараах ажлыг орон нутаг зохион байгуулдаг байс­ныг өөрчилжээ. Ингээд мөнгө Монголбанкаар дамжуулан арил­жааны банкин дахь малчдын дансанд шууд шилжүүлэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан