Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Мөрдөх албаны тухай хуулийг батлах бололцоотой гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар энэ долоо хоногт УИХ, байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэжээ.

 Бүлгийн хуралдааны мэдээллийг бүлгийн дарга Н.Энхболд, гишүүн Д.Дэмбэрэл нар хийсэн юм. Мөрдөх албаны тухай болон түүнийг дагалдах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хийнэ. Уг хуулийн тухайд тус бүлэг батлахад болохгүй гэх зүйлгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Харин Мөрдөх албаны тухай хууль нь бусад хуулийн зүйл заалттай хэрхэн нийцэж байгаа болон хэрэгжих цаг хугацааны тухайд бодолцох хэрэгтэй. Цагдаагийн ерөнхий газрын дэргэд мөрдөх алба гэж байдаг. Олон мөрдөх албатай байх нь зөв үү, Хууль зүйн сайд мөрдөх албаны даргыг томилно гэж заасан нь хэр оновчтой вэ, түүнчлэн тус байгууллагын дарга хоёр орлогчтой байна гэсэн нь бүтцийг данхайлгаж байгаа юм биш биз гээд эргэж харах асуудал их байна хэмээн гишүүн Д.Дэмбэрэл хэллээ.
Мөн энэ үеэр Говь-Алтай аймагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар МАН-ын бүлгийн орон тооны зөвлөх Ш.Раднаасэд мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хүргүүлсэн болон тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргасан шийдвэрээр Говь-Алтай аймагт шинэ ИТХ нь эрх барих уу, хуучин нь эрх барих уу гэсэн асуудал үүсээд байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2008-2012 оны ИТХ-ын төлөөлөгчдийн эрхийг сэргээх шийдвэр гаргасан. Гэтэл энэ төлөөлөгчид нь сонгуулийн бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллаад, ажлаа өгчихсөн байдаг. Түүнтэй зэрэгцээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн гарын үсэгтэй 2012 оны сонгуулийн сонгогдсон төлөөлөгчид болох 18 хүн эрх зүйн чадамжтай учраас шийдвэр гаргаж болно гэсэн бичгийг мөн хүргүүлсэн. Энэ байдал нь тухайн орон нутгийг эрх мэдэлгүй болгочихоод байна. Иймд Сонгуулийн ерөнхий хороо, Засгийн газар ажлаа хиймээр байна гэж мэдээллээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан