Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Боомтын захиргаа ЗГХЭГ-ын харьяанд шилжинэ
УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болов. Хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг бусад дагалдах төслүүдийг хэлэлцлээ. Хилийн боомтын тухай хуулийн төсөлд боомтын захиргаанд орон тоо нэмэхгүйгээр нэгтгэх тухай тусгасан байна. Өөрөөр хэлбэл, боомтын захиргаа нь хил дээр үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг бай­гууллагын давхардлыг арилга­хын зэрэгцээ нэгд­сэн байртай болгох аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл төсөл дэх 17.1 дэх заалт буюу “боомтын захиргаа” гэсэн заалтыг хасах санал гаргасан нь гишүүдийн дунд нэлээд маргаан үүсгэв. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг “Дээрх заалтыг хасвал энэ хуулийн төслийн гол амин сүнс алга болно. Ийм заалтыг хасвал хууль баталсан, батлаагүй ялгаагүй” хэмээв. Харин УИХ-ын гишүүн Ц.Цолмон төрийн алба цомхоно байна гэдгийг дэмжиж байгаа. Гэхдээ хоёр хөрштэйгөө харилцдаг хилийн боомтууд өргөн хүрээтэй байх ёстой. Тиймээс уг заалтыг хасах шаардлагагүй хэмээгээд Д.Дэмбэрэл гишүүнийг сана­лаа татаж авахыг хүссэн юм.

Боомтын нэгдсэн захир­гаанд одоогоор Өмнөговь аймаг болон Замын-Үүдэд бүрэн эрхт төлөөлөгч ажил­­лаж буй аж. Эдгээр төлөө­лөгчийг татан буулгаад орон тоо нэмэхгүйгээр тө­сөвт нь тааруулан бүтэц бүрэл­дэхүүндээ өөрчлөлт оруу­лахаар хуулийн төсөлд тусгажээ. Үүнийг дэмжиж буйгаа УИХ-ын С.Баярцогт илэрхийлэн “Боомтын нэгдсэн захиргааг байгуулах ёстой. Хил дээр ажилладаг олон байгуул­лага хоорондоо ихээхэн амбицтай. Мэргэж­­­­­­­­­­­лийн хяналт, хил, гаалийн байгууллага өөр өөр сайдын харьяанд байдаг учир нэгдсэн зохион байгуулалтад орж өгдөггүй. Тиймээс боомтын нэгдсэн захиргаа ажлын хэсэгтээ ороод явах юм” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Батцогт “Гааль, мэргэжлийн хяналт, хилийн байгууллагууд хил дээр тус бүр амбаар бариад суудаг. Үүнийг болиулж нэгдсэн захиргаатай болох гээд байгаа юм. Хуульд цаашлаад агентлаг байхаар тусгаж өгөхгүй бол болохгүй” хэмээн саналаа хэллээ. Гишүүд энэ мэт асуулт, тодруулга авч, саналаа хэлсний дараа Д.Дэмбэрэл гишүүний гарга­сан саналаар зарчмын зөрүү­­тэй санал хураалгахад гишүү­дийн олонхи нь дэмжсэнгүй.
Хуулийн төсөлд зааснаар боомтын захиргаа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд шилжих бөгөөд тус газар дотоод үйл ажиллагаанд нь оролцохгүй байхаар тусгасан аж.

Одоогоор хилийн боом­туу­дад 180 гаруй ажилтан ажиллаж буй юм. Тэдний цалин хөлсөнд энэ жил 750 гаруй сая төгрөг төсөв­лөжээ. Уг хуулийн төсөл ирэх пүрэв гарагийн чуулга­ны хуралдаанаар орж бат­лагдвал боомтын захир­гаа байгуулагдаж, орон тоо нэмэгдэхгүй зардал өсөх­гүйгээр зохицуулалт хийх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан