Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Интернет кафе цахим тоглоомын газар ажиллуулах журам” гаргалаа
Аймгийн хэмжээнд “Интернет кафе цахим тоглоомын газар ажиллуулах журам”- ыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар баталлаа. Уг журам нь бүтцийн хувьд нийтлэг үндэслэл, интернэт кафе, цахим тоглоомын газруудын ажлын байрны шаардлага, үйлчилгээний нөхцөл, интернэт кафе, цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэхэд хориглох зүйл, цагийн хуваарь, үйл ажиллагааг зогсоох, сэргээх, холбогдох байгууллага, этгээдүүдийн эрх, үүрэг, журмыг зөрчихөд хүлээлгэх хариуцлага, журамтай холбогдон үүсэх маргааныг шийдвэрлэх, журам хүчин төгөлдөр болох гэсэн 16 зүйлтэй.

Журмыг боловсруулахдаа Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар,  Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар  зэрэг мэргэжлийн байгууллагуудаас гадна хүүхэд, залуучууд, олон нийтийн саналыг тусгасан.
Энэхүү журам нь интернет кафе, цахим тоглоомын газраар үйлчлүүлэх иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрхийг хамгаалах, дээрхи газруудын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, дээрхи харилцаатай холбогдон үүсэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн харилцааг зохицуулах, интернет кафе, цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн ажлын байр, үйлчилгээний нөхцөлийг дээшлүүлэх талаар гарч байгаа анхны баримт бичиг болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа PC тоглоомын газруудын үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын НХХэлтэс, МХГ, СХЗХэлтэс, ХГБХХэлтэс  зэрэг байгууллагууд хамтран хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар дээрхи газруудад ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүүхэд залуучуудын хүмүүжил эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц орчин нөхцөлд үйлчилгээ явуулж байсан нь илэрсэн.
Ажлын хэсэг газар дээр нь танилцаад хуралдаж PC  тоглоомын газруудын үйл ажиллагааг нь түр хугацаагаар /3 сар/ хаах, PC тоглоомын газруудын үйл ажиллагааг зохицуулах журмыг боловсруулах  шийдвэр гаргасан бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар үйл ажиллагааг нь гурван сарын хугацаагаар зогсоосон.

Цаашид дээрхи газруудын үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл ахуй ариун цэврийн шаардлагад нийцүүлэх, тухайн газраар үйлчлүүлэгч хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах зорилгоор “Аймгийн хэмжээнд интернэт кафе, цахим тоглоомын газар ажиллуулах журам”-ыг аймгийн ИТХТ-ийн 2013 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 63-р тогтоолоор батлуулан интернэт кафе, цахим тоглоомын газрууд болон холбогдох байгууллага, сумдад албан тоотын хамт хүргүүлэн журмыг хэрэгжүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг өгөн ажиллаж байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан