Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
ЗГ: "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь
“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно
Увс аймгийг Улаанбаатар хоттой холбох эхний 100 км зам ашиглалтад орлоо

Увс аймгийг 2016 онд Улаанбаатар хоттой засмал замаар холбохоор төлөвлөж байгаа билээ. Үүний эхлэл болох Улаангом хот-Наранбулаг сум-Хяргас нуурын чиглэлийн 100 км хатуу хучилттай замын нээлт өнөөдөр боллоо.
Орон нутагт дэд бүтэц тэр дундаа автозамын хөгжил тулгамдсан асуудал болдог билээ. Харин өнөөдөр Наранбулаг сум уг асуудлаа шийдлээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” компани 2008 оноос эхлэн барьсан 100 км автозамаа өчигдөр албан ёсоор нээсэн юм. Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Ийнхүү баруун хязгаарын Наранбулгийнхан нийслэлтэй засмал замаар холбогдлоо. Энэ бол зөвхөн Наранбулаг сумын төдийгүй Увс аймгийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо хэмээн тус аймгийн удирдлагууд үзэж байна. Тус автозам нь 2008 оноос эхэлсэн ч санхүүжилт бүрэн шийдэгдээгүйн улмаас хойшилсоор Шинэчлэлийн Засгийн газартай золгосон билээ. Шинэчлэлийн Засгийн газар энэ асуудлыг хойш тавилгүй шийдвэрлэж, Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосноор уг замыг гүйцээн барьж, ашиглалтад оруулж байгаа юм.

Hoooh yostoui saihan medee 2016 ond gertee asuudalgui harihdag boloh ni dee

0 Сэтгэгдэл
2013.12.10