Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.  Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.Тус үзэсгэлэн нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй аялахад дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагуудад хамтын ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох зорилготой. Үзэсгэлэнгийн үеэр иргэд мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, захиалах, шууд худалдан авалт хийх боломжтой юм. Мөн салбарын мэргэжилтнүүдийн илтгэлүүдийг сонсож, аяллын зөвлөмж, зөвлөгөө мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломж бүрдэнэ.Үзэсгэлэнд 21 аймгийн аялал жуулчлалын газар, нислэгийн тийз, даатгал, зочид буудал, жуулчны бааз, амралтын газрууд, аяллын тоног хэрэгслийн нийлүүлэгчид, аяллын бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч дотоод болон гадаадын байгууллагууд оролцоно. Мөн олон улсаас БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорац, БНХАУ-ын Саня хотын Залуучуудын аяллын агентлагаас төлөөллүүд оролцох юм. 

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан