Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурал боллоо.Хурлаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглэсэн хагас коксон түлшний үр дүнг хэлэлцсэн байна. 

Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн оны мөн үеэс 54 хүртэл хувиар буурсныг онцолжээ. 

Тодруулбал PM2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 хувиар, азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар, PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 хувиар, хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 хувиар бага гарсан талаар албаныхан танилцууллаа.

Тэгвэл эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал “Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаа. Энэ бол ажлын үр дүн” гэдгийг тодотгосон байна.

Ташрамд дуулгахад, 2025-2026 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхөд борлуулалтын 425 цэгээр 436.7 мянган тонн хатуу түлшийг нийлүүлсэн бөгөөд үүний 333.3 мянган тонн нь хагас коксон түлш байсан гэлээ. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан