Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Уул уурхайн яам, хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Шинэчлэлийн Засгийн газраас төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын хөгжилд химич эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хангах, төр, хувийн Монгол Улсад хайлуур жоншны сэдэвчилсэн судалгаа хийх, олборлох, баяжуулан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах, тодорхой хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжих, тэргүүн ээлжинд экспортын хэмжээ, орлогыг нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллах болон жоншны металлургийн ба флотацийн баяжмалын чанар, стандартыг сайжруулах, хүдрийн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллах зорилгоор Уул уурхайн яам болон Монголын улсын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоотой энэхүү харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулж байна.
Монгол орны байгалийн баялаг, эрдсийн түүхий эдийн нөөцийг ашиглан “Монголын хайлуур жонш хөтөлбөр”-ийг боловсруулах, судалгааны ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийн нөөцийн хэмжээг өсгөх, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, гадаад орнуудын ижил төстэй төрийн бус байгууллагатай хамтран сургалт явуулахад Санамж бичгийн ач холбогдол чухал юм.
Шинэчлэлийн Засгийн газраас төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын хөгжилд химич эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хангах, төр, хувийн Монгол Улсад хайлуур жоншны сэдэвчилсэн судалгаа хийх, олборлох, баяжуулан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах, тодорхой хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжих, тэргүүн ээлжинд экспортын хэмжээ, орлогыг нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллах болон жоншны металлургийн ба флотацийн баяжмалын чанар, стандартыг сайжруулах, хүдрийн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллах зорилгоор Уул уурхайн яам болон Монголын улсын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоотой энэхүү харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулж байна.Монгол орны байгалийн баялаг, эрдсийн түүхий эдийн нөөцийг ашиглан “Монголын хайлуур жонш хөтөлбөр”-ийг боловсруулах, судалгааны ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийн нөөцийн хэмжээг өсгөх, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, гадаад орнуудын ижил төстэй төрийн бус байгууллагатай хамтран сургалт явуулахад Санамж бичгийн ач холбогдол чухал юм.
0 Сэтгэгдэл
























