Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
М.ЭНХБОЛД: ТӨСӨВ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГОЛ ХОЁР САЙДААР ШИНЭ ХҮМҮҮС АЖИЛЛАХ ЁСТОЙ
УИХ-ын нэр бүхий 23 гишүүн өчигдөр УИХ-ын даргад Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг өргөн барилаа. Улс орны эдийн засаг, нийгмийн байдалд үүссэн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийж, дээрх хоёр сайдад хариуцлага тооцуулахаар болжээ. Өргөн барьснаас долоо хоногийн дотор асуудлыг УИХ хэлэлцэж эхлэх ёстой юм байна.
Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Өнгөрсөн 10 хоногт 21 аймаг, нийслэлийн бүх дүүрэгт ажиллаж иргэдийн санал бодлыг сонссон. Иргэд Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, сөрөг хүчний хувьд засч, залруулан, хариуцлага тооцуулах ёстойг хэлсэн.
2014 оны төсвийг өргөн барьснаас хойш эрх баригчдад дотроо хариуцлага тооцож ажиллаач, алдаа оноотой шийдвэрүүдээ залруул гэсэн сануулга анхааруулгыг гурван удаа өгсөн. Гэтэл үүнд тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хариуцлага тооцъё гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал эр зориг гаргаж, чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан. Энэ бүхэнд олонхийн хүчээр түрий барьж, хариуцлагын тогтолцоо УИХ, Засгийн газарт байхгүй мэтээр явж байна. Төсвийг хэрэгжүүлэх гол хоёр сайдаар шинэ оны эхнээс шинэ сайд ажиллах ёстой.
Намын гишүүд, УИХ-ын гишүүдийн хүрээнд цаашдаа Засгийн газартай МАН хамтрах асуудал байхгүй. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай уялдуулж асуудлыг тавьж байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бид оны эцэст улс орны байдал хэцүү болох нь гэж мэдрээд Засгийн газрыг огцруулах асуудал тавьж байсан. Тэр үед олонхиороо аваад гарсан. Тэр бол сургамж байсан. Хариуцлага тооцох зөвхөн бидний санал биш олон түмэн ч гэсэн ийм бодолтой байгаа” гэлээ.
УИХ-ын нэр бүхий 23 гишүүн өчигдөр УИХ-ын даргад Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг өргөн барилаа. Улс орны эдийн засаг, нийгмийн байдалд үүссэн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийж, дээрх хоёр сайдад хариуцлага тооцуулахаар болжээ. Өргөн барьснаас долоо хоногийн дотор асуудлыг УИХ хэлэлцэж эхлэх ёстой юм байна. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Өнгөрсөн 10 хоногт 21 аймаг, нийслэлийн бүх дүүрэгт ажиллаж иргэдийн санал бодлыг сонссон. Иргэд Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, сөрөг хүчний хувьд засч, залруулан, хариуцлага тооцуулах ёстойг хэлсэн.
2014 оны төсвийг өргөн барьснаас хойш эрх баригчдад дотроо хариуцлага тооцож ажиллаач, алдаа оноотой шийдвэрүүдээ залруул гэсэн сануулга анхааруулгыг гурван удаа өгсөн. Гэтэл үүнд тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хариуцлага тооцъё гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал эр зориг гаргаж, чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан. Энэ бүхэнд олонхийн хүчээр түрий барьж, хариуцлагын тогтолцоо УИХ, Засгийн газарт байхгүй мэтээр явж байна. Төсвийг хэрэгжүүлэх гол хоёр сайдаар шинэ оны эхнээс шинэ сайд ажиллах ёстой.
Намын гишүүд, УИХ-ын гишүүдийн хүрээнд цаашдаа Засгийн газартай МАН хамтрах асуудал байхгүй. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай уялдуулж асуудлыг тавьж байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бид оны эцэст улс орны байдал хэцүү болох нь гэж мэдрээд Засгийн газрыг огцруулах асуудал тавьж байсан. Тэр үед олонхиороо аваад гарсан. Тэр бол сургамж байсан. Хариуцлага тооцох зөвхөн бидний санал биш олон түмэн ч гэсэн ийм бодолтой байгаа” гэлээ.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























