Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
МАН-ЫН БҮЛЭГ Ч.УЛААН, Н.БАТБАЯР НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО
УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэхээс гадна Засгийн газрын зарим сайдад хариуцлага тооцох арга хэмжээ авахаар шийджээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн нэг жил гаруйн хугацаанд дордсонд санхүү, эдийн засгийн салбарыг хариуцсан сайд нарыг огцруулахаар санал нэгдсэн байна. Сангийн сайд Ч.Улаан, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын даргад өргөн барилаа. Засгийн газарт бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцох асуудал авч хэлэлцсэн ч эхний ээлжинд энэ хоёр сайдын асуудлыг тавихаар болсон гэнэ. Орон нутагт ажиллаж байхад иргэдээс төр засгийн хариуцлагагүй ажиллаж байгаа талаархи шүүмжлэл цөөнгүй сонссон учир дараагийн удаад ярилцаж, шаардлагатай гэвэл өөр сайд нарын асуудлыг хөндөх аж. Газрын тухай хуулийн төсөл энэ долоо хоногт парламентын хэлэлцүүлэгт орж иржээ. Уг хуулийн төсөлд гадаадын иргэнд газар эзэмшүүлэх тухай асуудал багтаж байгаа тул нухацтай авч үзэхээр болсон байна. Малчдын өвөлжөө, хаваржааны тухай тусгахад багагүй асуудал учирч мэднэ гээд хөдөө орон нутагт ажиллаж, саналыг нь сонссоны дараа оруулах нь зөв гэжээ. Цаг үе нь болоогүй байхад хуулийн төслийг хэлэлцэхгүй хэмээн түр хойшлуулах санал гарч. Тиймээс ажлын хэсэг байгуулж, уг төслийн анхны хэлэлцүүлэг хийхээс өмнө малчид, иргэдийн саналыг сонсч, хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй гэв.
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийг хавсарч хийхгүй гэдгийг өөрчлөх саналыг МАН-ынхан дэмжиж байна. Гэхдээ хууль хэрэгжиж эхлэх цаг хугацааг 2016 оны долдугаар сарын 1 гэснийг өөрчилж, батлагдсан өдрөөсөө мөрдөгдөх ёстой гэв. Нэгэнт “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга дэвшүүлж байгаа болохоор одооноос хэрэгжүүлж, мөрдөж, өөрчлөх ёстой гэж үзсэн гэдгээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Цалин, тэтгэвэр 2012 оноос хойш огт нэмэгдээгүй учир шинэ он гармагц 30 хувиар нэмэх учиртай. Валютын өсөлт, төгрөгийн ханшийн сулрал 30 хувьд хүрсэн учраас цалин, тэтгэвэрийг нэн даруй үнийн өсөлттэй уялдуулж нэмэх ёстойг МАН-ынхан хэлж байна. Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг өнгөрсөн хавар өргөн барьсантай харьцуулахад дордуулсан зүйлүүд байгаа ч гишүүд дэмжиж, хохирогчдын асуудлыг шийдэх нь зөв гэлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэхээс гадна Засгийн газрын зарим сайдад хариуцлага тооцох арга хэмжээ авахаар шийджээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн нэг жил гаруйн хугацаанд дордсонд санхүү, эдийн засгийн салбарыг хариуцсан сайд нарыг огцруулахаар санал нэгдсэн байна. Сангийн сайд Ч.Улаан, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын даргад өргөн барилаа. Засгийн газарт бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцох асуудал авч хэлэлцсэн ч эхний ээлжинд энэ хоёр сайдын асуудлыг тавихаар болсон гэнэ. Орон нутагт ажиллаж байхад иргэдээс төр засгийн хариуцлагагүй ажиллаж байгаа талаархи шүүмжлэл цөөнгүй сонссон учир дараагийн удаад ярилцаж, шаардлагатай гэвэл өөр сайд нарын асуудлыг хөндөх аж. Газрын тухай хуулийн төсөл энэ долоо хоногт парламентын хэлэлцүүлэгт орж иржээ. Уг хуулийн төсөлд гадаадын иргэнд газар эзэмшүүлэх тухай асуудал багтаж байгаа тул нухацтай авч үзэхээр болсон байна. Малчдын өвөлжөө, хаваржааны тухай тусгахад багагүй асуудал учирч мэднэ гээд хөдөө орон нутагт ажиллаж, саналыг нь сонссоны дараа оруулах нь зөв гэжээ. Цаг үе нь болоогүй байхад хуулийн төслийг хэлэлцэхгүй хэмээн түр хойшлуулах санал гарч. Тиймээс ажлын хэсэг байгуулж, уг төслийн анхны хэлэлцүүлэг хийхээс өмнө малчид, иргэдийн саналыг сонсч, хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй гэв. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийг хавсарч хийхгүй гэдгийг өөрчлөх саналыг МАН-ынхан дэмжиж байна. Гэхдээ хууль хэрэгжиж эхлэх цаг хугацааг 2016 оны долдугаар сарын 1 гэснийг өөрчилж, батлагдсан өдрөөсөө мөрдөгдөх ёстой гэв. Нэгэнт “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга дэвшүүлж байгаа болохоор одооноос хэрэгжүүлж, мөрдөж, өөрчлөх ёстой гэж үзсэн гэдгээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Цалин, тэтгэвэр 2012 оноос хойш огт нэмэгдээгүй учир шинэ он гармагц 30 хувиар нэмэх учиртай. Валютын өсөлт, төгрөгийн ханшийн сулрал 30 хувьд хүрсэн учраас цалин, тэтгэвэрийг нэн даруй үнийн өсөлттэй уялдуулж нэмэх ёстойг МАН-ынхан хэлж байна. Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг өнгөрсөн хавар өргөн барьсантай харьцуулахад дордуулсан зүйлүүд байгаа ч гишүүд дэмжиж, хохирогчдын асуудлыг шийдэх нь зөв гэлээ.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























