Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
ОЮУ ТОЛГОЙН ТУЗ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
“Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчид өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн турш хуралдсан. Хурлаар ямар асуудал шийдвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч тус компанийн энэ оны ажлын гүйцэтгэл, ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хувь нийлүүлэгч талууд ярилцсан аж. Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтын зардал өссөн шалтгааныг Монголын тал судалсан. “Рио Тинто” хөрөнгө оруулалтын зардлыг 40 хувиар өсгөсөн шалтгааныг тодруулсны дараа энэ асуудлыг нухацтай хэлэлцэхээр тохиролцоод байсан юм. Тэгвэл уг асуудлыг энэ сарын сүүлээр дахин хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэхээр төлөвлөсөн гэх. Гэхдээ далд уурхайн санхүүжилтийг зээлээр авах хэлэлцээрт хоёр тал санал нэгдсэн ч, чухам хэзээ авах нь тодорхойгүй байгаа аж.
Түүнчлэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Таван толгойн мега төсөл дээр хамтран ажиллахаар болсон байна.  Гэхдээ тус компанийн оролцоо ямар байх, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх эсэхийг оны дараа шийдэхээр болжээ. “Оюу толгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн энэ долоо хоногт уг хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. 
С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан