Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Ерөнхий сайд хүүхдүүдийн хүслийг биелүүллээ
Эх хэлээрээ зөв ярихыг багачуудад уриалдаг хөгжилтэй Монголдой, “Цох” сонины бяцхан Цох нар найз нараа дагуулан өчигдөр Ерөнхий сайдын өрөөнд зочиллоо. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Цох” сонинд захидал бичсэн 10 хүүхдийн хүслийг биелүүлэхээр тэднийг урьсан юм. Гараа хугалаад хичээлээ таслах болсон найздаа тэвэр дүүрэн цэцэг өгч урамшуулах гэсэн О.Бөртэ-Үжин, ангийн найзынхаа жаахан дүүгийн хагалгаанд туслах хүсэлтэй П.Тэмүүжин, хэлгүй аав, ээж хоёртоо өвлийн өвгөн аавын бэлэг өгөхийг мөрөөдсөн Д.Хулан, зав муутай багш ээжид нь шөнө болсныг сануулах гялтганадаг цаг авч өгөхийг хүссэн А.Баясгалан зэрэг сайхан сэтгэлтэй хүүхдүүдийн хүслийг Ерөнхий сайд болоод Засгийн газрын эмэгтэй сайд нар хамтран биелүүллээ. Түүнчлэн ихэр хөөрхөн дүү нартаа эгдүүтэй хувцас бэлэглэхийг хүссэн О.Нандинзаяа, ээжийнхээ төрсөн өдрөөр гацуураар гэрээ чимэхийг хүссэн Ц.Гоомарал, Хүүхдийн ордны шатрын дугуйланд явах зорилготой Б.Ганболд, төгөлдөр хуурын дугуйланд хичээллэх сонирхолтой Б.Дөлгөөнмөрөн, хүүхдийн шилмэл зохиолтой болох хүсэлтэй Т.Хүслэн, хоёр дүүдээ удирдлагатай машин бэлэглэх гэсэн Э.Эгшиглэн нар ч Ерөнхий сайдаас хүслийн бэлгээ гардлаа. Хүсэл биелүүлэгч өвлийн өвөөдөө захидал бичээд, хүсэл нь биелэхийг харсан багачууд Ерөнхий сайдтай элдвийг ярилцаж, дуу, шүлгээр бэлэг барив.
Өвлийн өвгөнөөс ямар бэлэг авмаар байгаагаа “Цох” сонины “Хүслийн бэлэг” буланд 200 гаруй хүүхэд хаяглан илгээжээ. Авъяас, амжилтаараа манлайлсан, найз нөхөддөө үлгэр дуурайл болдог 10 хүүхдийг сонгож, шинэ жилийн өмнө хүслийг нь биелүүлдэг уламжлалыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг бий болгосон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан