Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
УИХ-ыг тараах тухай ярихыг үгүйсгэхгүй гэв үү
УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэж байхаар шийдвэрлэж пүрэв гаригийн нэгдсэн чуулган дээр туршсан ч алдаа зааснаас хуралдаан болсонгүй. Энэ нь дургүйд хүчгүй гэгчээр МАН-ын гишүүдэд сайхан шалтаг болж бүлгээрээ завсарлага авсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ “Гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэж байх тухай хуулийн төслийг манай намын бүлгийн гишүүдээс өнгөрсөн онд өргөн барьсан. Тэгэхэд тэр хуулийг хэлэлцээгүй атлаа өнөөдөр өөрсдөө ямар хуульгүйгээр ийм зүйл хийж байгаа нь зохисгүй үйлдэл. Цаашдаа олонхи ингэж хүч түрнэ хууль бус заганх юм бол УИХ-ын тухай ярихыг үгүйсгэхгүй. УИХ-ыг тараах тухай хуулинд тодрхой заачихсан байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдээс санал оруулж болно. Гэхдээ УИХ-ыг тараах талаар өнөөдөртөө манай намйн бүлэг, удирдлагууд яриагүй байна. Цаашид энэ асуудлыг хөндөж ярихыг үгүйсгэхгүй” гэж байна.

МАН-ынхан 1996-2000 онд Монгол Улсын Засгийн газрыг гурван ч удаа огцруулж бахаа хангаж байсна туршлгатай. Одоо шинэ удирдлагатай нам, УИХ-ын бүлгийн шинэ дарга, намын генсек гээд улс орныг бодохоосоо амин хувиа хичээсэн улаан хувьсгалчид байгаа болохоор алдагдсан эрх мэдлийнхээ төлөө яахаас ч буцахгүй тэд парламентыг тараах тухай хор найруулж эхэлснийг ам түргэнтэйгээрээ Ц.Нямдорж ийн дэлгэлээ.
0 Сэтгэгдэл
ан- хан та нар ажиллаж чадахгүй байна шүү дээ. ёр--сайд нь хорооны даргын ажлыг хийгээд... хороо дүүргийнхэн чинь ажилгүй... иргэн аан нэгж дарамтладаг... мөнгө саах гэсэн улсууд.... ман- үёэс бүр дордсон. уих тарах хэрэгтэй.
Хамгийн их уншсан