Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг дөрвөн хувиар тогтоов

Засгийн газрын хуралдаанаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий “Эрүүл мэндийн үндэсний зөвлөл” байгуулж, бүрэлдэхүүн ажиллах журмыг батлан тус зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгав.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь /үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь/ байхаар тогтоож 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс  эхлэн мөрдөхөөр тогтлоо. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч, малчин, ял эдэлж буй хоригдлын эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү байхаар тогтоолоо.

                                                                       хх     хх     хх

 Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мундагбаатарын Батсайханыг Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан