Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
2015 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулна

Ядуурлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын үр дүнг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Ядууралтай хийх тэмцлийг цаашид илүү үр дүнд хүргэхийн тулд урт хугацааны стратеги хэрэгтэй гэж Засгийн газрын гишүүд үзээд Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь яамдын газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, олон улсын төсөл хөтөлбөрийн болон иргэний нийгмийн төлөөллийг оруулахаар болов. Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2015 он гэхэд 1990 оны түвшнээс хоёр дахин бууруулахаар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тусгасан. Хүрэх ёстой зорилтот түвшинтэй харьцуулах улсын хэмжээний нэгдсэн тоо, мэдээлэл хангалтгүй байгаа нь ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан ахицаа хянахад гол бэрхшээл болж байна гэж мэргэжлийн судлаачид үзжээ.

Манай улс 1990 оноос эхлэн ядуурлыг бууруулахад анхаарч, тусгайлсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хариуцсан байгууллага, нэгж ажиллуулж ирсэн ч статистик мэдээллийн санг хожуу үүсгэжээ. 1995, 1998, 2003, 2010 онуудад хүн амын амьжиргааны түвшний судалгаа хийж, ядуурлын талаар статистик дүн, мэдээлэлтэй болсон ба 1995 онд хүн амын 36.3 хувь, 1998 онд 35.6 хувь, 2010 онд 39.2 хувь нь ядуу амьдарч байлаа. Ядуурлын түвшин 1990-2000 оны хоорондох 10 жилд ердөө 0.7 хувиар, 2002-2006 онд 3.5 хувиар буурсан бол 2006-2009 онд жилд дунджаар 5.6 хувиар нэмэгджээ. Харин сүүлийн гурван жилд 16 орчим хувиар буурсан байна. Улс бэлэн мөнгө тараах бус иргэдээ хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зэргээр бие даан амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь Засгийн газраас баримталж буй гол зарчим. Иймд ядуурлыг бууруулах шинэчилсэн стратеги нь амьжиргааны түвшин доогуур иргэдийг ажлын байртай болгох, хэрэглээний зардлыг нь хямдруулах, нийгмийн чанартай үйлчилгээ хүргэх, эдийн засгийн аливаа харилцаанд тэгш оролцох өргөн боломж бүрдүүлэх зэрэг нэгдмэл бодлого зорилтыг агуулсан байх шаардлагатай юм.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан