Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Дарханы АН-ынхан өлсгөлөн зарлаад байна
Olsood asuudal shiidvel sain l bainadaa..
Дархан-Уул аймгийн АН-ынхан бямба гарагаас эхлэн өлсгөлөн зарлаад байна. Энэ талаараа баасан гарагт мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийсэн. Намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлээд байгаа Л.Наранбаатар тэргүүтэй 11 хүн өлсгөлөн зарлажээ.
Дотоод зөрчлөө шийдүүлэхээр төв намдаа хандаж, Хяналтын ерөнхий хорооноос намын үүрийн хурлаа хийж, даргаа сонгож, бүтцээ байгуулах шийдвэр гаргасан. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд шаардлага хүргүүлсэн ч одоог болтол хариу өгөхгүй байгаа. ХЕХ-ны шийдвэрийг хэрэгжүүлэх боломжоор хангаж өгөх, шаардлагын хариуг өгөхийг хүсч, намынхаа байранд суулт хийж, байсан бол тэмцлийн дараагийн арга хэмжээгээ авч эхэлжээ.
Намын дотоод асуудал мэт боловч ардчиллыг өмчилж авсан бүлэглэлтэй хийж буй тэмцэл, гавьяат Д.Сособарамын хэлсэн үг Дарханд бодит жишээ боллоо, дотоод ардчилалтай байж АН эрүүл болно гэж тэд байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тэд анхан шатны үүрийн дахин сонгуулийн тов тогтоох, эрхзүйн чадамжгүй болсон Дарханы АН-ыг татан буулгахыг шаардав. Өнөөдрийн 15 цаг хүртэл хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөнд шилжихээ мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
2013.12.23