Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
41 мянган иргэн ажилласан жилээ нэмж тооцуулна
1991-1994 онд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эсвэл 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүд, хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон 41 мянга орчим иргэний ажилласан хугацааг 7 хүртэл жилээр нэмэгдүүлэн тооцох боломжтой боллоо.
УИХ-аас өнгөрсөн оны есдүгээр сард “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг баталсан. Энэхүү хуулийн бүртгэлийн ажиллагаа өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-наас энэ оны 10 дугаар сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж, улсын хэмжээнд нийт 494.8 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулсан. Тэдний 24 хувь нь 5 хүртэлх жилээр, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлснээр одоо авч байгаа болон ирээдүйд авах тэтгэврийн хэмжээгээ өсгөж чадсан юм. Харин 1991-1994 онд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд болон 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүдийг дээрх хуульд хамраагүй юм. Иймд эдгээр иргэдийн ажилласан хугацааг нөхөн тооцуулах талаар иргэдээс болон УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс удаа дараа асуудал оруулсаны зэрэгцээ Баянгол дүүргийн иргэн Л.Цэдэндамба энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны шүүх авч хэлэцээд иргэдийг нөхөн даатгалд хамруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байжээ. Харин энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр танилцууллаа.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль нь 1990-2000 оны нийгмийн шилжилтийн явцад ажил олдохгүйн улмаас орлогогүй, тэтгэврийн даатгалд хамрагдаагүй иргэдийг даатгалд хамруулах явдал байсан. Тус хуулийн шинэчилсэн журмаар нийт 41 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулах ба тэдгээрийн 82 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Бүртгэлийн ажлыг ирэх оны 2 дугаар сарын нэгнээс эхлүүлж, иргэн бүрээр ажилласан хугацааны нэмэгдлийн баталгаажилтыг хийсний дараагаар 2015 оны 1 дүгээр сарын нэгнээс тэтгэврийн нэмэгдлийг иргэдэд тооцож олгоно” гэв.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, “Энэхүү хуульд хамрагдснаар ажилласан жилээ нөхөн тооцуулж, тэтгэвэрт гарах үед тасалдсан он жилгүй байх гэсэн ганцхан хуулийн зохицуулалттай гэж ойлгох нь өрөөсгөл юм. Хуульд хамрагдсан төрийн албан хаагчдын цалингийн шатлал ахих, ээлжийн амралтын хоног нэмэгдэх зэрэг өргөн хүрээнд хуулийн үйлчлэлийг авч үзэх нь хэрэгтэй” гэсэн тайлбар өглөө.
Дашрамд дурдахад, Энэ онд нөхөн даатгалын бүртгэлд хамарсан 494.8 мянган иргэнээс одоо тэтгэвэр авч байгаа 77.5 мянган иргэний ажилласан хугацаа нь дунджаар 7 орчим жилээр нэмэгдсэнээр тэдний тэтгэврийн нэмэгдэлд ирэх онд 25.1 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.
1991-1994 онд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эсвэл 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүд, хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон 41 мянга орчим иргэний ажилласан хугацааг 7 хүртэл жилээр нэмэгдүүлэн тооцох боломжтой боллоо.УИХ-аас өнгөрсөн оны есдүгээр сард “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг баталсан. Энэхүү хуулийн бүртгэлийн ажиллагаа өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-наас энэ оны 10 дугаар сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж, улсын хэмжээнд нийт 494.8 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулсан. Тэдний 24 хувь нь 5 хүртэлх жилээр, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлснээр одоо авч байгаа болон ирээдүйд авах тэтгэврийн хэмжээгээ өсгөж чадсан юм. Харин 1991-1994 онд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд болон 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүдийг дээрх хуульд хамраагүй юм. Иймд эдгээр иргэдийн ажилласан хугацааг нөхөн тооцуулах талаар иргэдээс болон УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс удаа дараа асуудал оруулсаны зэрэгцээ Баянгол дүүргийн иргэн Л.Цэдэндамба энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны шүүх авч хэлэцээд иргэдийг нөхөн даатгалд хамруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байжээ. Харин энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр танилцууллаа.

0 Сэтгэгдэл