Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Монгол Улс тусгаар тогтнолоо олсны ой тохиож байна
Монгол Улс манжийн дарлалаас ангижирч туурга тусгаар улс болсноо дэлхий дахинд зарлан тунхагласны 102 жилийн түүхт өдөр өнөөдөр тохиож байна.
         
Шарын шашшны тэргүүн Богд Жавзандамба хутагт тэргүүтэй монголын шашин төрийн зүтгэлтнүүд Да лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж, Сайн ноён Намнансүрэн нарын эх орончид  үгсэн нэгдэж Да хүрээнээ сууж байсан манжийн амбан Сандод тулган шаардах бичиг гардуулан эх орноосоо хөөснөөр 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдөр монгол даяараа тусгаар тогтнолоо олсны тэмдэглэн баярлаж, Богд Жавзандамба хутагтаа улсынхаа хаанд өргөмжлөн таван яам бүхий Засгийн газраа байгуулж байжээ.

Энэ өдрийг Монгол Улс тусгаар тогтносон өдөр хэмээн Богд хаан ялтнуудад өршөөл үзүүлж, өндөр настнуудад бэлэг хүргүүлсэн гэдэг.
Монгол Улс ийн тусгаар тогтносныг дуулсан казах, дөрвөд урианхайн хязгаар өвөрлөгч хошуунаас элч довтолгон ирж  монгол улсдаа нэгдэхээ илэрхийлж байсан байна.
Монгол Улсын Их хурал гурван жилийн өмнө  хэсэг гишүүний өргөн мэдүүлсэн тогтоол баталж энэ өдрийг улс даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.
Саяхан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан зохион байгуулсан наймдугаар богд Жавзандамба хутагт, хэмжээгүй эрхт хаан Богд эзний хөшөөг Тусгаар тогтнолын талбайд босгохоор шийдвэрлэсний дагуу түүхэн энэ өдөр шав тавьж ёсоллоо.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан