Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа
ТӨРИЙН СОЁРХОЛТ “ХУРД” ХАМТЛАГ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ӨВӨРТ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОО ӨРГӨН БАРИНА
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, УР ЧАДВАРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
“ДОЛООН БУРХАН ОД”-ЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛОВ
ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Гадаад өрийн задаргааг гаргаж өгөхийг шаардав
Дайны хажуугаар дажин гэгчээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах бичиг өргөн барьсантай зэрэгцээд Монгол Улсын гадаад өрийн асуудал сөхөгдөж эхэллээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр Монгол Улсын гадаад өрийн асуудлыг өнгөрсөн долоо хоногт сөхөж тавьсан. Өчигдөр ч мөн адил энэ тухай дахин ярьлаа. Түүний өгч байгаа мэдээллээр Монгол Улсын гадаад өр 2011 оны байдлаар 9.6 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж. Энэ бол Монгол Улсын мөнгийг хадгалж байдаг төв банкнаас гаргаж өгсөн албан ёсны мэдээлэл гэх. Үүний 7.5 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийнхний өр буюу стандарт бус Засгийн газрын тавьсан өр ажээ. Энэ өр нь нэг ёсондоо төрд байгаа олигархиудын монголын ард түмнийг барьцаалж, дэнчин тавьж зээлсэн гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын хувьд энэ өрийн задаргааг гаргаж өг, хэний захиалга, даалгавраар хувийн аж ахуйн нэгжүүд ийм их хэмжээний мөнгө зээлдэгийг тодорхой болгож өгөхийг Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржоос шаардсан боловч өгөөгүй аж. Тиймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээр дамжуулан шаардсан ч өмнө нь өгсөн мэдээллээ л ирүүлсэн байна. Уг мэдээлэлд “Энэ өр бол хувийн компаниудын өр болохоор олон нийтэд мэдээлэх боломжгүй, нууц байх болно. Монгол банкны сайтад гарсан мэдээллээс өөр зүйл өгөх боломжгүй” гэж мэдэгджээ.
Төв банкны өгсөн гадаад өрийн тухай мэдээлэл буюу 9.6 тэрбум ам.долларын өрийг 2.7 сая хүн амдаа хувааж үзвэл нэг хүн 3500 ам.долларын өрөнд уначихаад байгаа аж. Төгрөгт шилжүүлбэл таван сая төгрөгийн өр зээлийг жирийн иргэд нуруундаа үүрч байгаа гэдгийг эрхэм түшээ онцлов.
Тэрээр Монголын ард түмний устгах зорилготой эдийн засгийн тероризмын ажиллагаа идэвхтэй явж байгааг ухаарах хэрэгтэй ч анхаарууллаа. Тиймээс эх орноо аврах цаг үе болсон гэдгийг хэлэв.
Түүнээс дараахь асуултад хариу авлаа.
-Н.Энхбаяраас зарим гишүүнд захидал илгээсэн байна. Танд ирсэн үү?
-Ирээгүй байна.
-Таныг цагдаагийн албан хаагчдын өмнөөс зүй бусаар авирласан гэж буруутгаж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж байгаа ч гэх мэдээлэл байна?
-Яг тэр үйл явдлаар цагдаагийнхан өөрсдөө бичлэг хийсэн. Тэр бичлэгт юу болсон нь тодорхой байгаа байлгүй. Би үед балмад үйл ажиллагааг таслан зогсоох гэж өөрийн дуу хоолойгоороо шаардлага хүргүүлсэн. Даанч сонссогүй. Тиймээс эсэргүүцлээ эвгүй байдлаар илэрхийлсэн. Үүнийхээ төлөө би монголын ард түмнээс телевизээр дамжуулан уучлал гуйсан. Үүнээс өөр юм болоогүй. Тиймээс цагдаагийнхны гаргаж байгаа мэдэгдэл өөрсдийгөө л хамгаалж байгаа байх.

0 Сэтгэгдэл