Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Уул уурхайд хөрөнгө оруулагчдын 74.1 хувь нь монголчууд
Ашигт малтмалын газрын судалгаагаар манай улсын хэмжээнд ашиглалтын лиценз 1292, хайгуулын лиценз 1763 байна. Ашиглалт болон хайгуулын лицензийн талбай нь   нийт нутаг дэвсгэрийн 9.7 хувь буюу 15.1 сая га болох аж. Нийт  тусгай зөвшөөрлийг  ашигт малтмалын төрлөөр нь ангилж үзвэл алт 35.4, нүүрс 17.3, барилгын материал 20.7, жонш 12.1, төмрийн хүдэр 4.2, гянтболд 2.1, бусад 8.3 хувийг тус тус эзэлж буй юм. Үүнээс гадна хөрөнгө оруулалтаар нь бас ангилж үзсэн байна. Үүнд нийт хөрөнгө оруулалтын 74.1 хувь нь дотоодын компаниудад ногдож буй юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын дийлэнх нь монголчууд гэж ойлгож болох юм. Гэхдээ оруулсан хөрөнгийн хэмжээ нь бага аж. Харин 17.8 хувьд нь гадаадын компаниуд хөрөнгө оруулалт хийжээ. Тэгвэл гадаад, дотоодын хамтарсан компани 8.1 хувийг эзэлж буй аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан