Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ
Хамба Чойжамцыг сайн шалгая
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг АТГ-аас авлига, албан тушаалын хэргээр албадан баривчлагдаад 13 хонож байна. Түүнийг баривчилсан шалтгаан нь “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины өмчлөл болоод Буддын шашиныг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Япон улсаас хандивласан 113 мянган ам.долларын өртөг бүхий телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан гэж буруутгаж буй.
Дээрх үндэслэлээр экс Ерөнхийлөгчийг барьснаас хойш иргэдийн дунд багагүй маргаан дагуулж эхэллээ. Гудамжинд таарсан болгон энэ тухай ярьж “Энхбаярыг барьсан зөв, буруу” гэж маргалддаг болж. Уг нь, Н.Энхбаярыг сайн талаар ч дуурсах юмтай гэж ярьдаг. Жирийн иргэд ч тэр, мөр зэрэгцэн ажиллаж байсан улс төрийн хүрээнийхэн хүртэл. Тухайлбал, Н.Энхбаярыг нэгэн үг Мянгуужингийн үлгэр гэж нэрлэгдээд байсан Мянганы замыг эхлүүлж, бариулсан гэдэг. Мөн 1990-ээд оны дунд төрийн албан хаагчид цалингаа авч чадалгүй 3-4 сар болдог байсныг таслан зогсоосон. ОХУ-д төлөх ёстой байсан эх өрийг тэглэсэн гэх мэтээр дуурсах зүйл олонтой.
Харин муу зүйлээр дуурсах зүйл ч олонтой. Авлигын загалмайлсан эцэг энэ тэр гэж дуудагдах болсон шалтгаан нь түүний хуулийн гадуур хийж, өөрийн болгосон бүх зүйлийн гор гэх. Тухайлбал, дээр дурьдсан “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлал. Дээр нь Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр гэх зэрэг. Энэ хэргүүдтэй холбоотойгоор холбогдох бүх хүнийг дуудаж, шалгаж, хорих нэгийг нь хорьсон. Тухайлбал, “Улаанбаатар таймс” сонины эрхлэгчээр ажиллаж байсан О.Чулуунбаатарыг Н.Энхбаярын өмнөөс хэлмэгдсэн гэж ярих нэгэн ч бий. Мөн “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотойгоор түүний шадар туслах Тулга гэдэг залууг шалгаж байцаасан. Энэ мэтчилэнгээр түүний ойр тойрныхныг шалгаж байцааж дууслаа. Эцэс сүүлд нь өөрөө явлаа.
Харин одоо нэг л хүн дутуу юм шиг санагдах. Энэ хүн бол Монголын бурхан шашины тэргүүн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Чойжамц хамба.
Одоогийн ТВ-9 телевизийн эх үүсвэр нь Японы хандивласан 113 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж гэх. Эл тоног тоног төхөөрөмжийг Монгол Улсад Буддын шашиныг дэлгэрүүлэх зорилгоор Н.Энхбаяр, Чойжамц хоёрын нэр дээр шилжүүлсэн гэдэг юм билээ. Гэтэл энэ нь буддын шашиныг дэлгэрүүлэх бус Н.Энхбаярт бүрэн утгаараа үйлчилдэг болж хувирсан гэх. Гэхдээ бурханы гэх тодотголыг зүүсээр байгаа. Тиймээс энэ хэрэгт холбогдуулан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Хамба лам Чойжамцыг шалгах, байцаах шаардлага тулгараад байгаа юм бус уу. Магадгүй тэр, Н.Энхбаярт тус ч болж мэдэх.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан