Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
НАМЗХ-ноос Ерөнхий сайдыг огцруулах шаардлага хүргүүлнэ

Өнөөдөр НАМЗХ-ноос одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэн хэвлэлийн хурал зарлалаа. Тэдний үзэж байгаагаар АН засаг барьж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноор Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн гэж үзэж байгаа аж. Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүд нь хэрээс хэтрэн иргэн бүрийн эрхэнд халдаж, тэдний дургүйцлийг хүргэж байгаа гэж НАМЗХ-ноос үзэн огцруулах шаардлагыг хүргүүлэх гэнэ.

Түүнчлэн НАМЗХ-ноос 2014-01-09-ний өдөр Монгол Улсын хамгийн анхны урт хэмжээстээр буюу Үндсэн хуулийг 40 метр уртаар хэвлэн төрийн удирдлагуудад хандах ажээ. Мөн НАМЗХ-ноос Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлага хүргүүлэх болсон үндэслэлүүдээ түүний гаргасан фактуудаар тайлбарлалаа.

Ингэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 83-р тоот захирамжаар ТЕГ-ын дарга Б.Ариунсанг томилсон нь  Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон. Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг мөн Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчин ажлаас нь чөлөөлсөн. Хөвсгөл, Дорнод аймгуудад Засаг даргын үүрэг түр гүйцэтгэгч  нарыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн. Ерөнхий сайд хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө өмнөх тогтоолоо хүчингүй болгож байсан. Дорнод аймгийн ИТХ-аас Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлэхэд “Төрийн албанд гурваас дээш жил ажилласан байх шалгуур тавьсан” боловч Баянхонгор, Төв гэх мэт зарим аймгуудын Засаг даргаар өмнө нь төрийн албанд огтоос ажиллаж байгаагүй хүмүүсийг батламжилсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байна” гэв.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан