Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Богд уулын бэл, Туул голын эргээр тухлагсдаас татвар авдаг хуультай болъё
Урин орж утаа сарниж эхэллээ. Улсын төсвийн багагүй хувийг зарцуулдаг утааны салбарынхан хүйтний ам наашилтал хийх ажилгүй нам суух нь. Харин миний хувьд айдас түгшүүр эхэллээ. Яагаад гэвэл үерийн аманд дээр гэрээ барьсан болохоор тэр гэж Батдорж гэдэг залуу ярив. Үерийн аманд гэрээ барьсан нь чиний хохь гэж хэлж магадгүй л дээ. Тэгвэл надад таван ханаа шийрлэх тэгш сайхан тал олдоогүй юм. Тиймээс л би нийслэлийнхний хэлээд байгаа үерийн аманд тухалсан хэрэг л дээ гэж өгүүлэх. Надтай адилхан ийм айл өрх нийслэлд хэдэн мянгаараа бий гэдэгт би эргэлзэхгүй байна. Худлаа гэвэл аль нэг дүүргийн захын хороогоор ороод асуугаарай. Хэсгийн ахлагчид нь гэх амьд лавлахууд “Задгайгийн тэдийн тэдэн тоотод суудаг Доржийнх, Дулмаагийнх үерийн аманд байна” гээд хэдэн арван айл зааж өгөх нь дамжиггүй. Тэд сайндаа ингээд үерийн аманд суугаад байгаа юм биш ээ. Буух газаргүйдээ л ингээд байгаа юм. Тэднийг Зайсанд очоод гэрээ барь гэвэл дуртайяа явна. Үнэн шүү. Даанч тэдэнд ийм хувь тохиол олдохгүй. Учир нь, Зайсангийн ам чинь дархан цаазат газар шүү дээ. Бүр нийслэлийн ногоон бүс, онцгой обьект.
Гэтэл Баянхошуу, Толгойт, Зурагт, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Дарь-Эхэд амьдардаг хүмүүс өвлийн цагт хорт утааг ёстой хэдэн тооноор нь амьсгалж, уушигныхаа сүв бүрийг хордуулж байхад Зайсангийн аманд эрх мэдэлтэй нь юм уу, мөнгө төгрөгтэй нь үл мэдэгдэх хүмүүс цэвэр агаарыг цээжнийхээ хэмжээгээр амьсгалж байна. Ингэж маргалдаж, мэтгэлцэж өвлийг өнгөрөөтөл одоо усны асуудал сөхөгдөж эхэллээ. Нэг үгээр хэлбэл, нийслэлийн иргэд ус уу үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Ер нь, манай улсын хувьд өвөл нь утаа, зун усны асуудлыг ярьдаг болж. Улаанбаатарчууд бидний ундны эх үүсвэр болсон Хатан Туул урсах уу, ширгэх үү гэдэг нь дээсэн дөрөөнд дэнжигнэж эхэллээ. Туул голын эргээр явж үзсэн бол хуурай сайр, хог шороогоор дүүрсэн булан тойхой л таныг угтахаар байна. Бас энд тэндгүй үхсэн загас жараахайнууд. Энэ бүхэнд хэн буруутай вэ. Ханбогд, Хатан Туулын эргээр тухлагсад уу? Эсвэл Дарь-Эх, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Зурагт, Баянхошуу, толгойтынхон уу. Бүр худал хууль баталдаг хууран мэхлэгчид үү?
Мэдээж дархан цаазат уулын бэлд тарвалзаж, Туул голын усыг хэмжээ хязгааргүй урсгадаг Зайсан орчмынхон гээд хэлчихэд маргалдах хүн төдийлөн олон биш биз.
Сайд дарга нарын явдаг Маршлын гүүр орчмоос эхлээд л ус нь багассаар Яармаг, Нисэх орчимд бол шал хийх шавхруу ч алга. Яармаг орчимд амьдардаг айлууд “Шар усны үер буухаар Туул гол минь урсана даа” гэж өөрсдийнхөө сэтгэлийг тайвшуулж сууна. Засгийн газрын гишүүдийн амьдардаг гэх MCS-ийн барилгаас эхлээд бүдүүн дарга нарын тухалдаг өндөр үнэтэй дээд зэрэглэлийн том том хаусууд Туул голын сав газарт л сүндэрлэсээр л байна. Үүнийг хэрхэх вэ. Туул гол руугаа ингэж бохир савраа дүрсээр байх уу.
Улаанбаатарчууд бид Туул голоос өмнө хэд хэдэн голынхоо амийг тасалсан. Сэлбэ, Дунд, Улиастай гээд л… Эцэс сүүлдээ Сэлбэ голыг зохиомолоор урсгахаар болж байна шүү дээ. Хэдэн жилийн дараа арай Туул голоо бас хиймэлээр урсгаад, өөрсдөө хуучин цагаа дурсан суух юм биш биз дээ.
Ингэхгүйн тулд, Туул голоо мөхлөөс аврах цаг нь болжээ. Хатан Туулаа аврахын тулд сүйтгэгчдээс нь татвар авдаг болъё. Өөрөөр хэлбэл, усных нь ундрагад тухалсан Зайсан орчмынхноос улсын тусгай хамгаалалтад суудаг гэж, Туул голыг мөхөөхөд нэмэр оруулдаг гэж татвар авдаг болбол яасан юм бэ. Харин авсан татвараа эргүүлээд Туул голынхоо хувь заяанд зарцуулдаг болъё. Амьдралд хэрэгждэггүй, хэрэггүй хууль баталж болдог эрхмүүдээс дээрх үндэслэлийг тусгасан хууль батлуулж авъя.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан