Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хурууны хээгээр ирц бүрдүүлэхэд бүлгүүд санал нэгджээ
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хурлаараа УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн барьсан Дэгийн тухай хоёр төслийг хамтад нь хэлэлцсэн юм. Хурууны хээгээр гишүүдийн ирцийг бүрдүүлэх, санал өгөх тухай тус төслүүдэд тусгасан ижил төстэй заалт орсон гэж хамт хэлэлцэхээр болсон.  Байнгын хорооны болон нэгдсэн чуулганы хуралдааны ирц бүрдүүлэхэд хурууны хээгээр бүртгэх гэснийг гишүүд дэмжсэн. Харин ирцэнд бүртгүүлсэн дарааллаар асуулт асуух, хэлэх саналыг бүхлээр нь хасах санал гарсан. Байнгын хорооны гишүүд эдгээр саналыг дэмжсэнээр УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх гэсэн өөрчлөлт л орохоор болов. Анхны хэлэлцүүлэг дэмжлэг авч чуулганы хуралдаанд хэлэлцэхээр тогтсон. Уг өөрчлөлтийн асуудлаас болж оны өмнөхөн МАН-ын бүлэг завсарлага авч, өнгөрсөн хавар өргөн мэдүүлсэн С.Бямбацогт нарын төсөлтэй хамт хэлэлцэх ёстой гэж байсан. Үүнд намын бүлгүүд зөвшилцөлд хүрсэн учир ийнхүү хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөл батлагдсаны дараа гишүүд цахим төхөөрөмжид хурууны хээгээр бүртгүүлж хуралдаа оролцдог болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан