Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“МӨНГӨНИЙ ГИШҮҮН” Ж.БАТСУУРЬ
МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тун удахгүй “мөнгөний гишүүн” эсэхээ шүүхээр шийдвэрлүүлэх нь гарцаагүй болжээ. УИХ-ын 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, парламентад хууль бусаар шургалсан эрхэм гишүүдтэй холбоотой маргааныг  Ж.Батсуурь гишүүн үргэлжлүүлж байх шиг.
Ж.Батсуурь гишүүний тараа­сан мөнгийг авсан иргэд өргө­дөл гаргаж нотолгоогоо батал­гаажуулсан байна. Нотлох баримтуудыг үндэслэн Ж.Бат­суурь гишүүн хууль зөрчсөнийг Говьсүмбэр аймгийн цагдаа­гийнхан тогтоож, нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлжээ. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч “яллагдагч Ж.Батсуурийг яллах дүгнэлттэй хамт шүүхэд хүлээлгэн өгөөгүй” гэсэн шалтгаанаар хэргийг хүлээн аваагүй байна. Учир нь, эрхэм гишүүн халдашгүй бүрэн эрхтэй гэдэг үндэслэлээр өнгөрсөн хугацаанд хууль хяналтынхны дуудсан цагт очиж, мэдүүлэг өгөөгүй гэнэ.
Харин АН-аас ахин гомдол гаргаснаар хэргийг нийслэлийн прокурорын газраас хэргийг нягтлаад саяхан Сүхбаатар  дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Хэрэв Ж.Батсуурь гишүүн Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчиж, сонгогчдод, мөнгө, эд зүйл тараасан нь тогтоогдвол УИХ-ын гишүүний мандатыг нь Сонгуулийн Ерөнхий хороо хүчингүй болгох эрхтэй болно гэсэн үг юм.
Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан