Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
З.Энхболд: Үндсэн хуулийнхаа хүрээнд ардчиллын үнэт зүйлсийг бий болгож баталгаажуулсаар байна
Монгол Улсын нийт иргэд ээ,
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын нийт иргэд, Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулж баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдэд баярын мэнд дэвшүүлье.
Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ялалт Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааг бүхэлд нь өөрчлөх бодит нөхцөлийг бүрдүүлсэн.
Үүний дагуу 1990 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатуудыг сонгох сонгууль явуулж, анх удаа ардчилсан зарчмаар Ардын Их Хурлын 430 депутатыг сонгож, Ардын Их Хурлаас Улсын Бага Хурлыг байгуулсан түүхтэй.
Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлах нь Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын эрхэм зорилго байсан. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд ард түмнээсээ өргөн санал авч Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, Ардын Их Хурлаар 76 хоног хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан.
1992 онд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хууль Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, ардчилал, зах зээлийн харилцааны үндсэн зарчмыг тодорхойлж өгсөнөөрөө түүхэн ач холбогдолтой юм.
Сүүлийн жилүүдэд 2000 онд баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгох, Үндсэн хуульд нэмэлт оруулах асуудал мэтгэлцээний байдалтай байна.
Үүнтэй холбогдуулан 2011 онд Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргасан.
Энэ хуулийн дагуу Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна.
Үндсэн хууль бол хэзээ ч гар хүрч болохгүй дархлагдсан хууль биш.
Нийгмийн харилцааны өөрчлөлттэй уялдуулан түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох эрх Улсын Их Хуралд байгаа.
Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шинжлэх ухааны судалгаанд үндэслэж, улс төрийн намуудын зөвшилцөл, ард иргэдийн өргөн оролцоонд тулгуурлан ул суурьтай шийдэх ёстой.
Та бид өнгөрсөн 22 жилд алдаж, оносон хэдий ч шинэ Үндсэн хуулийнхаа хүрээнд ардчиллын үнэт зүйлсийг бий болгож баталгаажуулсаар байна. Үүний нэгэн баталгаа гэвэл өнгөрсөн хугацаанд УИХ-ын болон орон нутгийн зургаа дахь удаагийн, Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль амжилттай болж өнгөрлөө.
Энэ бол монголчууд бид ардчиллын зарчимд суралцаж өөрийн итгэл үнэмшлээрээ сонгуульд оролцдог болж байгаагийн бодит илэрхийлэл.
Цаашид Ардчиллын үнэт зүйлсийг улам баталгаажуулж улс нь улс шиг хөгжсөн, хүн ард нь хүн шиг амьдарсан тийм нийгмийн харилцааг эх орондоо цогцлоон бүтээх нь Та бидний эрхэм зорилт болж байна.
Хөх Монголын эрэлхэг ард түмэн эв эеийг эрхэмлэн, эрдэм оюуны хүчээр энэ эрхэм зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт би итгэл төгс байна.
Та бүхэнд дахин баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улс минь мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
2014.01.13
САНАЛ 100 % ШҮҮ
Монгол Улсын нийт иргэд ээ,
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын нийт иргэд, Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулж баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдэд баярын мэнд дэвшүүлье.
Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ялалт Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааг бүхэлд нь өөрчлөх бодит нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний дагуу 1990 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатуудыг сонгох сонгууль явуулж, анх удаа ардчилсан зарчмаар Ардын Их Хурлын 430 депутатыг сонгож, Ардын Их Хурлаас Улсын Бага Хурлыг байгуулсан түүхтэй.

0 Сэтгэгдэл
2014.01.13