Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ
Энэ чинь ямар гээчийн төр вэ
Аливаа зүйл хөгжлийн явцад улам боловсронгуй болж төгс төгөлдөр байх ёстой гэдэг. Төр ч гэсэн улам төгс төгөлдөр болж, ард иргэддээ улам хөнгөн шуурхай үйлчилж байх ёстой гэдэг. Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад туулсан замналын үед байгуулсан төр нь улам төгөлдөржиж өнөөгийн шатанд хүрсэн гэж бид итгэсээр ирсэн. Харин манай Монголын төр ямар байснаа ямар болоод байгаа билээ.


ОВГИЙН БАЙГУУЛЛЫН ҮЕД:
Нэг эзэнтэй олон түмэн ардтай, олон түмэн ард нь овгийн эзэндээ захирагдан явж ирсэн болов уу
ӨНӨӨГИЙН ЦАГТ:
Цөөн хэдэн ард иргэдтэй түүнээсээ өчнөөн олон төрийн түшмэлтэй аж төрж, төр нь ард түмэндээ үйлчлэх биш ард түмэн нь төрдөө /төрийн түшмэлүүддээ/ үйлчилж байна.
ОВГИЙН БАЙГУУЛЛЫН ҮЕД:
Олон түмэн ард нь сайндаа л овгийн эзэндээ ангийн хишиг, олз омгоосоо татвар өгч амьдарна.
ӨНӨӨГИЙН ЦАГТ:
Төрийн түшмэлүүдийн өөрсдийгөө тэжээх гэж гаргасан өчнөөн олон хууль тогтоол шийдвэрийн дагуу татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, НӨТ, хил гаалийн гээд элдэв хураамж энэ тэрийг ард түмэнд өгч амьдарна.
ОВГИЙН БАЙГУУЛЛЫН ҮЕД:
Овгийн эзэнд “татвар” болгож ан ав, олзны дээжээсээ өгсөн бол түүнийгээ идэж дуустал юм уу ямар нэг хэмжээгээр санаа амар байж, аль ч хадны энгэрт галаа асааж махаа шарж болно.
ӨНӨӨГИЙН ЦАГТ:
Өнөөдөр ямар ч татвар, шимтгэл төлсөн бай, та ямар нэгэн хөнгөлөлт эдлэхгүйгээр барахгүй үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаагийнхаа хувьд төрийн албан хаагчид болох  татвар, мэргэжлийн хяналт, эрүүл ахуй халдварт, цэрэг цагдаа, мал эмнэлэг, хил гааль, дүүрэг хороо, сум, багийн засаг дарга гээд бүгдэд хураамж төлж үйлээ эдэлнэ.
ОВГИЙН БАЙГУУЛЛЫН ҮЕД:
Ямар нэгэн асуудал тулгарахад овгийн эзэнд хэлэхэд л шаардлагатай төлбөр хураамжаа махаар ч юм уу, өөр бусад бараа бүтээгдэхүүнээр төлөөд шийдвэрлүүлж болно
ӨНӨӨГИЙН ЦАГТ:
Ямар нэгэн зүйл, хэрэгтэй гэхээсээ ямар ч хэрэггүй атлаа төрийн түшмэлүүдийн шаардсан элдэв долоон бичиг  цаасыг бүрдүүлэхийн тулд энэ төрийн бий болгосон янз бүрийн байгууллагын тоо томшгүй жижиг түшмэлүүдийг дамжиж гүйн өчнөөн олон хоногоо алдахаас гадна ажлаа бүтээхийн тулд  тэр бүрийд ямар нэгэн хэмжээгээр хахууль өгнө.
ОВГИЙН БАЙГУУЛЛЫН ҮЕД:
Өөрт байхгүй ямар нэгэн зүйлийг өрөөл нэгнээс авах болбол та өөр¬төө хамгийн их байгаа зүйлээс өгөөд л шууд бартераар наймаа хий¬гээд хэрэгцээгээ хангаж болно.
ӨНӨӨГИЙН ЦАГТ:
Хажуу дэргэдээ байгаа нэг компаниас хэрэгтэй зүйлээ авахын тулд давхар, давхар татвар, хөлс мөнгө төлж замд нь зуучилж байгаа нэртэй төрд шулуулж, ганц төгрөгийн үнэтэй зүйлийг боловч хэдэн арав дахин өссөн үнээр авна.
ОВГИЙН БАЙГУУЛЛЫН ҮЕД:
Овгийн эзнийг сонгох, удирдлагаа томилох асуу¬дал гэж нэг их төвөггүйгээр хамгийн хүчтэй нэгнийг хүлээн зөвшөөрөөд л болно.
ӨНӨӨГИЙН ЦАГТ:
Төрөө сонгож байна гэж өчнөөн төвөг зардал чирэгдэл болохын зэрэг¬цээ хамгийн тэнэг нь бидний толгой дээр гарна.
ОВГИЙН БАЙГУУЛЛЫН ҮЕД:
Эзэн хамгийн ихдээ л идэх хоолноос “татвар “ авна
ӨНӨӨГИЙН ЦАГТ:
Нийгмийн ямар л баялаг байна түүнийг өнөөгийн төр ил далдаар хуу хамж хоосолно. Төр ч гэж дээ төрийн түшмэлүүд.
ОВГИЙН БАЙГУУЛЛЫН ҮЕД:
Овгийн эзэн ямагт өөрийнхөө төлөө анхаарч түүнийгээ ил тод зарлаж амьдарна
ӨНӨӨГИЙН ЦАГТ:
Төрийн түшмэд ямагт ард түмний төлөө гэж хий хоосон хашгиравч ямагт өөрсдийгөө бодож амьдарна.

Та бидний өвөг дээдсийн туулж ирсэн тэр нэгэн цагтай өнөөгийн амьдарч байгаа үеэ, төрийнхөө байгуулал, ажил төрөл, төрх төлөвийг нь харьцуулаад үзвэл нэг иймэрхүү харагдана. Төгөлдөржиж, төлөвшиж байгаа нь энэ юм уу яаж байгаа юм бол.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан