Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
УЛС ТӨРИЙН НАМУУДЫГ ЦЭГЦЭЛЖ, ЧАНАРЖУУЛНА
УИХ дахь АН-ын бүлэг даваа гарагт хуралдсан ч мэдээллээ өчигдөр хийлээ. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг бүлгийн хуралд мэдээллээ өгч, гишүүдийн саналыг сонссон байна. Хуульд хэд хэдэн зарчмын өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, улс төрийн намуудын тоог чанаржуулж, цэгцлэхээр болсон байна. 800 хүний гарын үсэг цуглуулж улс төрийн нам байгуулахыг буруу хэмээн үзэж. Одоогоор манай улсад 20 гаруй улс төрийн нам байгаа ч сонгууль дөхөхөөр амь орж, идэвхждэг нь цөөнгүй. Зарим намд гишүүнчлэл байдаг эсэх нь эргэлзээтэй. Ийм намуудыг цэгцлэх шаардлагатайг гишүүд хэлжээ. Намуудыг үзэл баримтлалаа тодорхой болгох, шалгуур заалтууд оруулсан аж. Мөн Улс төрийн намуудыг гишүүнчлэлтэй байх эсэхийг Улс төрийн намуудын тухай хуулийн төслөөр тодорхой болгох юм байна.
Үүнээс гадна орон нутгийнхны хавтгайрсан улс төржилт, намаар талцахыг хуулиар зохицуулах хэрэгтэйг АН-ын бүлгийн гишүүд хэлсэн гэнэ. Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч иргэдээсээ сонгогддог болох, улс төрийн намууд үүнд оролцохгүй байх зэргийг Улс төрийн намын тухай хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлжээ.
Тус бүлэг хурлаараа Сонгуулийн тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсарч хийхгүй талаар тусгасан уг төсөлтэй Сонгуулийн тухай хуулийг хамт хэлэлцэх аж. Засгийн газрын гишүүнээр сонгогдох хүнийг улс төрийн болон төрд ажилласан туршлага зэргийг харгалзан үзэх зэрэг зүйлүүдийг тус хуулийн төсөлд багтаах нь чухал гэжээ. Түүнчлэн сонгуулийн зардлын талаар ч хөндсөн байна. Үндсэн хуульд харшлахгүйгээр иргэд сонголтоо хийдэг болох, Сонгуулийн хуулийг ухралт болчихооргүй чанартай батлах ёстойг бүлгийн гишүүд сануулан хэлсэн гэнэ. УИХ-ын 2012 оны сонгуулийг холимог системээр явуулж, 28 гишүүн намын жагсаалтаар, 48 нь тойрогт нэр дэвшин өрсөлдөн сонгогдсон. Тэгвэл үүнээс ухарсан байж болохгүй, ядаж 38:38 тэнцүү тойрог, жагсаалтаар ордог байхаар тусгахыг АН-ын бүлэг зөв гэж үзэж байгаа аж.

Л.Номин
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан