Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
Ц.НЯМДОРЖ САЙДАД 14 ИНЧИЙН ЗУРАГТ БЭЛЭГЛЭЛЭЭ
Манай улстөрчдийн дунд үгээгүй ядуу хүн нэг байна аа. Энэ бол Монголын төрд 16 жил сайдын суудал эзэгнэн суусан Ц.Нямдорж. Төрийн өндөр алба хашиж буй хүмүүс эх орныхоо төлөө бус зөвхөн өөрийнхөө төлөө, тэр дундаа ар гэр ах дүү хамаатан садныхаа амьдралыг өөд нь татах, сайхан амьдрах гэж улс төрд зүтгэдэг байх. Харин манай Нямка сайд бол ёстой тийм биш. Өдий 16 жил болж байхад унах унаагүй, орох оронгүй зөвхөн төрийн төлөө энэ биеэ зориулж яваа хүн. Тэр дундаа Увс нутгийнхныхаа итгэлийг хүлээсэн болохоор тэдний төлөө хамаг байдгаа зориулж яваа нэгэн. Улсын төсөв батлагдах үед Увс нутгийнхныхаа сайн сайхны төлөө л өдөр шөнөгүй зүтгэж хэдэн төгрөг батлуулдаг. Түүн­дээ нэг хуруугаа ч дүрдэггүй, ёстой шударга хүн.
Гишүүдийн гэх тодотголтой тэрбум төгрөг өгөхөөр нөгөөхөө бариад л бусдад зориулдаг. Тийм л сайд. Ёстой л хүний төлөө гэсэн хүн дээ. Ямарсайндаа л одоо болтол орох оронгүй, түрээсийн байранд толгой хоргодож байхав дээ. Бас дээрээс нь мэдээ үзэх телевиз ч үгүй гээд бод доо. Ингэж төрд үхэн хатан зүтгэчихээд өөрөө нохой нүцгэн гахай явган явах гэж. Арга ч үгүй байлгүй дээ. Ард түмний төлөө бүхэл бүтэн сарын турш зүтгэж байж олсон хэдэн цаасаа MCS компанийн тансаг орон сууцны түрээст өгчихдөг юм чинь, телевиз авах мөнгө хаанаас олох вэ дээ. Ямар бусад шиг илүү дутуу хүнээс авлига энэ тэр авах биш. Уг нь, Нямка сайдад өөр газар хямд байр хөлслөх боломж байдаг байх л даа. Гэхдээ төрийн сайд хүн байж хямдхан байранд амьдраад байвал ёстой амьтны элэг доог болох байлгүй. Тиймээс л танхимынхаа сайд нарын жишгийг дагаж тэнд аж төрдөг байж таарна.
Харин түүнд сайн санаат ахмадууд тал шиг том түрээсийн байрныхаа өнцөг булан бүрт зөөхөд амар гэж 14 инчийн өнгөт телевизор бэлэглэв. Ахмадууд маань уг нь, тэтгэвэр бага байна гэж үгэлдэг ч бас л бусдын төлөө гэсэн сэтгэлээ гээхгүй, гар татдаггүй л улс юм.
МАХН-ын дарга Н.Энх­баярыг баривчлах үйл явдал телевизээр гарахад Монголын 2,7 сая хүнээс ганцхан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үзэж чадаагүй нь тун чиг харамсалтай юм болсон. Учир нь, нам унтсанаас болсон гэх. Телевизийн камерийн өмнө ингэж хэлж байгаа ч манай Нямка сайд гэртээ нүдээ хужирлах телевизоргүй байсных л даа. Ангийнхаа нөхдөөс ичсэндээ л нам унтчихаж гэж хэлсэн байх хөөрхий. Тиймээс л ахмадууд маань түүнд хорвоогийн сонин хачин мэдээллээс бүү хоцорч байгаасай гэж телевизор бэлэглэж байгаа байлгүй. Ахмадууд “Ц.Нямдорж сайдад бэлэглэв. Эмээ өвөө нараас нь” гэж хайрцаг дээр нь томоос том бичсэн байна билээ. 93 настай Н.Должин эмээ “МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль хүчнийхэн хүч хэрэглэн баривчлах ажиллагааг 12-13-нд шилждэг шөнө Монголын бүх ард түмэн мэдсэн байсан. Энэ талаархи бүх мэдээллийг цэнхэр дэлгэцээрээ шууд хүлээн авсан. Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж телевизоргүйгээс үүдэн ганцаархнаа мэдээлэлгүй хоцорсон. Иймээс бид төрийн сайд хүн мэдээллээс хоцорч хэрхэвч болохгүй гэж үзээд энэхүү 14 инчийн зурагтыг гардуулахаар боллоо. Энэ хэдийгээр брэндийнх биш ч сонгууль өнгөртөл Ц.Нямдорж сайдыг мэдээллээр хангаад байж дөнгөнө байх. Түрээсийн байранд амьдардаг, телевизор үзэх боломжгүй ядарсан сайддаа тэтгэврийн хөгшид бид тав, арван цаас нийлүүлж байж телевизор авлаа” гэж үнэн сэтгэлээсээ ярьж байсан. Эвий дээ энэ хөгшчүүл гэж бусдын үр хүүхдийг өөрийнх шигээ л үзэх юм даа. Ямартай ч, Ц.Нямдорж сайд маань өрлөг ээжүүдийн буянд түрээсийнхээ байранд цэнхэр дэлгэцтэй боллоо. Одоо мэдээллээс хоцрохгүй байлгүй. Харин телевизийнхэн Н.Энхбаярын тухай мэдээ сайн гаргаасай. Бас өөрийг нь огцруулах гээд байгаа гишүүдийг, дээрээс нь хуулийн байгууллагынхан, тусгайгийнхны өмнөөс салаавч гаргаж сайдын цэргүүдийг доромжилсон Ц.Шинэбаяр гишүүнийг илүүтэй гаргаасай билээ дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан