Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
ТҮШЭЭДИЙН ТӨМӨР ХҮЛГИЙГ ШИНЖИХҮЙ
УИХ-ын 76 гишүүний 2011 оны хөрөнгө орлогын байдал саяхан нийтэд ил болсон. Мэдээж, олон нийтийн анхаарлыг татсан зүйл бишгүй л харагдана билээ. Ямартай ч энэ жил гишүүд маань энд тэнд байгуулсан компани, элдэв янзын хөрөнгөө мартаж гээгүй л юм шиг байна.



Одоогоор мэдэгдсэн юм алга. Энэ удаад эрхэм түшээд маань ямар машин байнгын хэрэгцээндээ унадаг юм бол оо хэмээн сонирхлоо. П.Алтангэрэл, Э.Бат-Үүл, С.Баяр, Л.Болд, С.Ламбаа, Д.Лүндээжанцан, Ж.Сүхбаатар, Ч.Улаан, Ж.Энхбаяр, З.Энхболд  нар маньтайгаа адилхан машингүй юм байх аа. Бодвол хөлдөө таарсан эвтэйхэн 40:40 ч  юм уу, 41:41 гэсэн азын дугаартай шаахайнууд “хөлөглөдөг” бололтой. Түүгээрээ хаа сайгүй л таваргаж, ажлаа амжуулдаг юм байх. Эсвэл хувьдаа машин авч дансан дахь тэрбумдаа гар дүрснээс улсын унаагаар гэр орныхоо болоод албан ажлаа хамтад нь амжуулдаг юм болов уу. Гэтэл Д.Загджав гишүүн маань 30 ширхэг камазтай, лексус-хоёр ширхэг, лексус 460 нэг ширхгийг өглөө оройгүй унадаг гэж АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Нэг камаз лав 70 сая төгрөг байдаг гэсэн. Магадгүй машингүй нэгэн нь Д.Загджав гишүүнд хандвал камазтай болох ч юм бил үү. Ядаж хямдхан түрээслэж болох ч юм билүү.
Гишүүд маань ер нь өөр хоорондоо эдлэж хэрэглэж байгаа зүйлээрээ өрсөлдөх дуртай улс. Тэр дундаа өмс ч зүүсэн брэндээ гайхуулах дуртай. Тэдний нэг бол УИХ-ын залуу гишүүдийн нэг С.Бямбацогт. Тэрээр ямар ч хүний хувцсыг хараад л ямар брэнд вэ гэдгийг андахгүй сайн мэддэг нэгэн. Байнгын хорооны хуралдаанд сууж байгаад УИХ-ын гишүүн Я.Батсуурийн өмссөн костьюм, зүүсэн зангиаг нь ямар брэндийн хэдэн долларын үнэтэй болохыг яг таг хэлж байсан удаатай. Харин энэ эрхэм гишүүдийн дунд төмөр хүлгийнхээ тоогоор толгой цохидог нэгэн болох нь өөрийнх нь хөрөнгийн тайлангаас харагдаж байна. Тэрээр Би Эм Даблью (BMW)-750, Би Эм Даблью (BMW) Экс-5, Тоёота Тундра зэрэг машин унадаг гэнэ. Шинэ биш ч гэсэн Япондоо явж байгаад орж ирсэн Тундра машин л гэхэд Да Хүрээ захад 30 орчим сая төгрөгөөр зарагддаг юм билээ. Тэгэхээр эрхэм гишүүн лав хуучин машин аваагүй нь лавтай. Харин УИХ-ын гишүүн Р.Раш машинаа зарна гэж байсан ч борлуулж амжаагүй бололтой. Хөрөнгийнхөө тайланд ланд круйзер машин хөлөглөдөг гэж тайлбарлажээ.
Тэгвэл УИХ-д  компанийнхаа тоог мэддэггүй нэг л гишүүн байдаг. Тэр бол арлын Японыг ааг омгоороо дийлж явсан сүмоч Д.Кёкүшюзан Батбаяр. Өнгөрсөн жил тэрээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хэдэн компанитайгаа мэддэггүй. Хөрөнгө оруулаач гэвэл л шаардлагатай мөнгийг нь өгчихдөг. Ер нь, миний компаниудыг манай эхнэр Баясаа л хариуцдаг юм” хэмээж байсан гишүүн маань дөрвөн машинаар хувь хувьсгалынхаа ажлыг амжуулдаг гэнэ. Мэдээж төмөр хүлгийнх нь тэргүүнд 2008 онд олимпын аварга төрөхөд хотын гудамжаар гангаран давхиж олны хараанд өртсөн АНУ-ын Хаммер H-2 гэдэг машин байна. Араас нь Ауди, Бенз, Приус гээд л цуврах нь. Хаммер H-2-ын хувьд зах зээлд боруулагдаж байгаа үнэн нь лав байрны үнэтэй тэнцэнэ. Мөн бас бус машинууд нь ч гэсэн нэлээд хэмжээний үнэ өртөгтэй болох нь дамжиггүй.
Харин орох оронгүй, оочих аягагүй гэж танхимынхаа сайд нарын сүүл мушгиж яваа Ц.Нямдорж сайдын хувьд Герман чанар, мөнхийн хэрэглээ хэмээн бензинд найддаг аж.
0 Сэтгэгдэл
бензинд найдна хаха
Хамгийн их уншсан