ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо
Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ
Нямка сайд аа! яаж тэсч байна аа, ямар нэгэн юм хий л дээ
МАХН-ын гишүүд дэмжигчид хориход байгаа даргынхаа захиалгаар манай Ц.Нямдорж сайдыг ёстой байхгүй болтол нь доромжиллоо. Бүр ард түмнийх нь нүдэн дээр аль муугаар нь дуудаж гутаадаг байна ш дээ. Төрийн ордны гадна жагсч ирээд л “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид оргинал биш ч 14 инчийн өнгөт зурагт бэлэглэе. Эмээ өвөө нар нь тэтгэврийнхээ мөнгөнөөс нийлүүлж байгаад авчихлаа” гэж ирээд л ёстой нэг тавлах шиг болж байна аа. Ингэж тавлаж байгаагийн учир нь, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явцыг Ц.Нямдорж сайд үзээгүйтэй холбон тайлбарлах. Яахав дээ, хүн унтаа л биз. Ажилдаа дарагдаад ядараа л байлгүй. Тэгэхэд нойр ихтэй, унтаахай сайд энэ тэр гэж хэвлэлээр зодож элдвээр хэлж болох уу. Ер нь, ч тэгээд хэн юу үзэх нь тэдэнд ямар хамаатай юм бэ. Энэ чинь ардчилсан улс орон биз дээ. Заавал Н.Энхбаярыг баривчлах үйл явцыг тэгээд л есөн цагийн турш нүд салгалгүй үзэх албатай ч биш. Нямка сайд тэр өдөр өөрийнхөө үзэх дуртай Фэйшин тв-г үзэж байсан ч юм билүү, хэн мэдлээ. Ямар хажууд нь сууж байсан биш. Арай ч бас дэндэж байна аа, МАХН-ынхны хөгшчүүл. Бүхэл бүтэн 16 жил төрийн сайдын алба хашсан хүн ахмадуудаас зурагт аваад зогсч байвал ёстой зууны онигоонд орох байлгүй дээ. Аягүй бол авлига авсан энэ тэр гээд сайдын суудлаас нь унагаах гээд улайраад байгаа нөхдүүдэд бүр өгөөш өгөх болох биз. Тэгж гэнэдэж болохгүй шүү, сайд аа.
Ер нь, Ц.Нямдорж сайд аа, та ингэж доромжлуулаад байж болох уу. Та сайд хүн гэж ямар байдгийг мэдрүүлэх цаг нь болсон юм биш үү. Тэр тусмаа цагдаа, хүчнийхнийг гартаа атгадгийнх юу билээ дээ. Цаадуулыгаа нэг хөдөлгөөч.
Болохгүй бол даргатай нь хамт хорьчихсон ч яахав дээ. Та ямар хорьж чадахгүй гэх юм биш. Цэргүүдээ хөдөлгөөд л боллоо шүү дээ. Хууль бусаар барьсан энэ тэр гээд өмгөөлөгч нь гүйгээд байвал холбогдох хууль тогтоомжийг нь орой гэртээ очоод орон дотроо засчихгүй юу яадаг юм, сураагүй биш. Тэгээд ирэхээр таныг ингэж доромжилж, захаас авсан хужаа зурагт тэвэрч гүйхийг нь харъя л даа. Арай ч бас төрийн сайдыг ингэж доромжилж болохгүй байх аа, тийм ээ. Ер нь, тэгээд хөлсний байранд амьдардаг ч гэсэн гэртээ зурагттай байна уу, зурагтгүй байна уу энэ хөгшчүүлд огт хамаагүй биз дээ. Сайдын лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү МАХН-ын хөгшчүүлд ёстой падлийгүй биз дээ.

0 Сэтгэгдэл