Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Ерөнхий сайд “Чайна Дели” сонинд ярилцлага өглөө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр “Чайна Дели” сонинд ярилцлага өглөө. 2013 оны эдийн засгийн үзүүлэлт ямар байсан болоод энэ 2014 оны тэргүүлэх чиглэл ямар байх талаар сэтгүүлч асууж байлаа.

2013 онд манай улсын эдийн засгийн зарим үзүүлэлт буурсан жил байлаа. Гэсэн ч бид бүтээн байгуулалтын олон ажлыг хийж чадсан. 50 гаруй мянган ажлын байр шинээр бий болсон. 20 мянган иргэн орон сууцтай болсон, барилгын салбар 2 дахин өссөн, эдийн засгийн өсөлт 12 хувьд хүрсэн, мал сүргийн тоо 45 саяд хүрсэн, 4 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож, 1800 км зам шинээр барилаа. Бүтээн байгуулалтын ажлуудаа энэ онд үргэлжлүүлнэ.

Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн жил буурсан үзүүлэлттэй гарсан. Монголд хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй гэдэг байдал ард хоцорсон. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, Хөрөнгө оруулалтын газар байгуулагдсан зэрэг нь хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангалаа гэж Ерөнхий сайд хэллээ.

Манай улс нийт хэрэглээнийхээ ихэнх хувийг гаднаас авч байгаа, иймд үйлдвэржилтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд энэ 2014 онд Засгийн газар анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд ярилцлага өгөхдөө хэллээ гэж
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан