Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Уул уурхайн салбарын өрсөлдөх чадвараараа дэлхийд зургадугаарт жагсчээ

Монгол Улс уул уурхайн салбарын өрсөлдөх чадвараараа дэлхийд зургадугаар байрт жагсчээ. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний үнэ, бүтээгдэхүүний чанар, олборлолтын зардал, цалин, татвар, хууль эрх зүйн орчин таатай байгаа нь өрсөлдөх чадвараар дэлхийд дээгүүрт бичигдэх нэг үзүүлэлт болсон хэмээн өчигдөр болсон "Эрдэс баялаг-2025" чуулганы үеэр салбарынхан онцлов.

 Түүнчлэн сайны хажуугаар саар гэгчээр уул уурхайн салбарт сөрөг зүйл байгааг Уул уурхайн сайд хэллээ. Тухайлбал нийлүүлэлтийн тогтвортой байдал, тээвэрлэлтийн зардал өндөр, санхүүгийн чадавхи, бизнес хэлэлцээр, арилжааны гэрээ байгуулах чадвар муу, худалдан авагчийн тоо цөөн зэрэг нь нөлөөлдөг байна. Тиймээс уул уурхайн салбарыг өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар болжээ. Ингэхдээ уул уурхай, газрын тосны салбар нь ойрын ирээдүйд эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүр гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөх, эрхзүйн орчин нь урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай байх, бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хөгжлийн стратегийг боловсруулж алсын хараатай хөгжих юм байна. Мөн үр ашгийг дээшлүүлэхийн тулд тээвэр ложистик зэрэг дэд бүтцийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлээ өргөжүүлэхэд анхаарах аж. Худалдан авагчийн тоог нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг өсгөх, эрдэс, түүхий эдийн боловсруулалтын түвшинг олон улсын жишигт хүргэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, газрын хэвлий дэх эрдсийг нээж, баялгийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний геологийн албыг байгуулан ажиллах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан