Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ТӨРИЙН ТҮШЭЭД “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-Н ХУВЬЦААГ ТООСОНГҮЙ
Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцаа эзэмшихээр болоод удаж буй. Овог нэр дээр минь баталгаажсан мянга давсан хувьцаа маань Хонконгийн бирж дээр хэзээ худалдаалагдах бол гэсэн бодол намайг дандаа л яаруулах юм. Хувьцаа авмааргүй байгаа бол 1072-ыгоо сая төгрөгөөр төр засагтаа худалдчихаж болно гээд сэтгэлийг минь хоёрдуулаад болдоггүй. Гэтэл би хэтэрхий хөөрчихсөн их юм бодож явж дээ хөөрхий.
УИХ-ын гишүүд ч тойрогтоо очиж сонгогчдын амыг 1072 хувьцаагаар хаасаар байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нараас эхлээд УИХ-ын эрхэм түшээд 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг тоож бичсэнгүй. Мартчихсан юм болов уу гэхээр аль компанид хэрхэн хувьцаа эзэмшдэгээ зарим гишүүд яг таг биччихсэн байх юм. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Л.Гансүх нар 1072 хувьцаатай гэжээ. Харин УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Ц.Цэнгэл нар “Эрдэнэс Таван толгой”-н 536 ширхэг хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлж дээрх хоёр эрхэм нэмж 536 ширхэг хувьцаатай болсноо мэдээгүй л юм байх даа. Хувьцааныхаа 50 хувийг нуун дарагдуулсан гэх хэрэгт унаж АТГ-т дуудагдах вий дээ. Хачирхалтай нэг зүйл гэвэл “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа эзэмшдэг сайд, дэд сайд нар тоогоо янз бүрээр мэдүүлжээ. Сангийн сайд Д.Хаянхярваа 2650, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар 2144, Тэргүүн шадар сайд М.Энхболд 2144, ХХААХҮ-ийн дэд сайд П.Баянмөнх 2680, БСШУ-ы дэд сайд Б.Ундармаа 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Иргэн бүрт 1072 гэж байхад яахаараа хоёр мянга даваад явчихдаг юм бол. Дээрх сайд нарыг толгой дээр цахиур хагалж ҮСХ-ны дарга С.Мэндсайхан “Эрдэнэс Таван толгой”-н 3216 ширхэг, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун 2680 ширхэг, УБЕГ-ын дарга Л.Амарсанаа, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Б.Батбаяр, Б.Ганбат нар 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Бодвол иргэдэд өгнө гээд байгаа үхмэл бус амь орчихсон өнөөх олон салаа Толгойны хувьцаа нь юм болов уу.
1072+1072 гэхээр 2144 гэсэн нийлбэр гараад байдаг. Эхнэр, нөхрийнхөө хувьцааг нэмээд биччихсэн юм болов уу гэхээр үр хүүхдийнхээ хувьцааг бас л нэммээр юм гэж бодогдоод л. Жагсаалтыг цааш нь үргэлжлүүлбэл Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч Б.Батбаяр, ТЕГ-ын дарга Б.Баттөмөр, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир нар 1072 ширхэг, ҮСХ-ны дэд дарга Б.Эрдэнэсүрэн, Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг нар 536 ширхэг хувьцаатай гэжээ. Ерөнхийлөгчөөс эхлээд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хүртэлх 243 төрийн өндөр албан тушаалтан дотор ийм хэдхэн хүн “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг эзэмшиж байх юм. Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавал гэхэд “Таван толгой”-н 5340 ширхэг хувьцаа эзэмшдэг гэхээр гайхалтай юм аа.

0 Сэтгэгдэл