Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд А.Гансүх, яамны харьяа агентлагуудын дарга нар оролцож, өнгөрсөн оны ажлаа тоймлож, энэ онд хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Автозамчид 2013 онд 974 тэрбум төгрөгөөр 1560 км автозам барьжээ. 2012 онд барьж дуусгасан ч улсын комисс хүлээж аваагүй байсан 264 км замыг оруулаад 1824 км зам хүлээж авсан байна. “Сүүлийн таван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан замын урттай тэнцэж байгаа юм. Энэ нь өмнө байгаагүй амжилт” гэж сайд хэллээ. 2014 онд 2200 км автозам барих бөгөөд Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөжээ.
Агаарын тээврийн салбарт шинэчлэлийн цогц бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Салбарыг хөгжүүлэх төрийн бодлогоо УИХ-аар батлуулсан. МИАТ “Үндэсний агаарын тээвэрлэгч” компани болсон. Түүхэндээ анх удаа өөрийн өмчлөлийн шинэ БОИНГ-той болсон. 2016 он гэхэд хоёр онгоц нэмж авна. Эрээн, Шанхай, Бангкок гэсэн агаарын тээврийн гурван чиглэл нээгдсэн. Энэ жил 3-4 чиглэл шинээр нээхээр төлөвлөсөн гэж МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан хэллээ.
“УБ төмөр зам” нийгэмлэг техникийн хурд, галт тэрэгний дундаж жинг нэмэгдүүлэн жилийн эцсийн дүнгээр анх удаа 21 сая тонн ачаа тээвэрлэж шинэ амжилт тогтоожээ. Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж буй “Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Замын-Үүд Улаанбаатарын хооронд хатуу зурмагийн галт тэрэг аялуулж, Улаанбаатарт ачааг 16-20 цагт тээвэрлэн авчирдаг болсон. Замын-Үүд дэх ачааны бөглөрөл үгүй болж, цементийн үнийг бууруулахад нөлөөлж чадсан. Энэ ажлыг 2014 онд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
“Шинэ төмөр зам” төслийн Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажилд ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компани, туслан гүйцэтгэгчээр 13 монгол компани, 1300 хүн оролцож нийт замын газар шорооны ажлын 70 хувийг хийж гүйцэтгэжээ. Энэ зургадугаар сард газар шорооны ажил бүрэн дуусч, төмөр замын угсралт, дохиолол холбооны суурилуулалтын ажлаа эхлүүлэх юм байна.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан