Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ХАЯГЛАВ
Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь Овоот толгойн ордыг эзэмшдэг “Саусгоби Сэндс” компани хувьцааныхаа 60 хувийг Хятадын төрийн өмчит “Чалко” компанид 889 сая ам.доллараар худалдсан тухай мэдээлэл энэ сарын эхээр түгсэн нь монголчуудыг түгшихэд хүргэсэн. Дээр, дооргүй энэ тухай ярьж, бужигнаж эхлэх үеэр хууль хяналтынхан экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг сүр дуулиантайгаар хүч хэрэглэн албадан баривчилснаар асуудал тэгсхийгээд дарагдсан гэхэд болно. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр Ашигт малтмалын газраас “Саусгоби Сэндс” компанийн нэр дээрх бүх тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан юм. Тус газраас эрх мэдлийнхээ хүрээнд авах ёстой эцсийн арга хэмжээгээ авсан гэдгээ ч мэдэгдсэн. Одоо Засгийн газар асуудалд хэрхэн хандаж, шийдвэр гаргахыг нь хүлээж суугаа. Одоохондоо Монголын газар нутаг, ашигт малтмал бүхий ордыг гадаадынхан дур мэдэн наймаалцаж буйг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, шинжээчид ч энэ асуудлыг анхааралдаа авч, асуудал дэвшүүлсэн нийтлэлийг цувралаар нийтэлж буй. Тэдний нэг шинжээч Жон Спрингерийн НУУЦ СЭДЭВ: Монголын хөрөнгө оруулалтын нөхцөл дэлхийн хэмжээнд хүрэхэд бэлэн үү гэсэн гарчигтай нийтлэлийг хоёр хоногийн өмнө www.businessnews.mn сайт орчуулан нийтэлжээ. Үүнд анхаарал татахуйц, ноцтой гэмээр зүйлүүд дурдагдсан байв. Тухайлбал, түүний нийтлэлийн Ойрын хугацаанд болох үйл явдлууд гэсэн хэсгийг энд иш татаж, уншигч таны анхаарлыг хандуулья.
“Миний таамаглаж байгаагаар ойрын хугацаанд 2012 оны дөрөвдүгээр сарын 16-нд гарсан нийтлэлтэй холбогдуулан Монголын Ашигт малтмалын газар мэдэгдэл хийж, Монголд бизнес хийхэд бэрхшээлтэй байгаа асуудлуудыг жагсааж гаргана. Тэгээд Засгийн газар нь өнгөрсөн алдаагаа засахын тулд ямар нэг арга хэмжээ авч байгаа болж хөндлөнгөөс оролцоно. Монголд шийдвэр гаргах процесс илүү хянамгай, сунжирсан байдалтай болсоор эцэстээ хүчингүй болно гэдэг нь маргаангүй. Эцэст нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг хэргийг авснаар ямар ч асуудал бодит бөгөөд эцсийнх байхаа болино. Монголын ҮАБЗ нь Монголын ашиг сонирхлыг төдийлэн сайн дээдэлж ажиллаж чаддаггүйгээс гаргасан шийдвэрээсээ байнга “буцаж” байдаг газар.
Нөгөөтэйгүүр, надад нэг ийм бодол орж ирсэн юм. Хятад улс гадаад орноос компани худалдаж авахад АНУ хориг тавьж чадаж байхад Монгол Улс яагаад чадахгүй байна вэ. “SouthGobi”-той холбоотой асуудал нь хөрөнгө оруулалттай огтхон ч холбоотой биш гэдгийг тэд ойлгох ёстой…” хэмээн гадаадын энгийн нэгэн шинжээч манай улсыг тэр тусмаа ҮАБЗ-ийг аливаа асуудалд хэрхэн ханддагийг дүгнэсэн байна.

0 Сэтгэгдэл