Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Хуйвалдаанд Д.Дэмбэрэл дарга тэргүүлэх үүрэгтэй оролцож байгаа гэнэ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хувьд хууль зөрчсөн эсэх нь хамаагүй. Ямартай ч, Ц.Нямдорж сайдын асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй байх чиглэлийг дээд удирдлагаасаа авсан гэсэн явган яриа дуулдав. Ингэж хардах хэд хэдэн үндэслэл байна аа. Ц.Нямдорж сайдын асуудлаас Орон нутгийн сонгуулийн асуудлыг чухалчилж байгаагаа Д.Дэмбэрэл дарга тов тодорхой хэлсэн. Үнэхээр л байдал ийм байгаа юм бол Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэхээр тов нь гараад байсан Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр яагаад хуралдсангүй вэ. Гишүүдийн ирц хүрээгүй гэсэн шалтгаан хэлсэн. УИХ-ын дарга хууль зөрчин байж Орон нутгийн сонгуулийн хуулиа хэлэлцэх гэж байгаа юм бол гишүүдийн ирцэнд анхаарлаа хандуулахгүй яасан юм бол. Үүнээс харахад яах аргагүй Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцэхгүй байх үүрэг авсан гэж хардаж болохоор байна.
Д.Дэмбэрэл дарга Ц.Нямдорж сайдын асуудлыг хэлэлцэхгүй байх бас нэг үндэслэлээ эл асуудлыг намын бүлэг хэлэлцээгүй гэж тайлагнасан. УИХ дахь МАН-ын бүлэг өдөр бүр л хуралдаж байгаа. Ингэж цаг заваа баран байж хуралдахдаа Ц.Нямдорж сайдын асуудлыг хэлэлцэж амжаагүй гэнэ шүү. Сонин сонсогдоод байгаа юм. Сүүлийн хоёр долоо хоногийн турш Байнгын хороо, нэгдсэн чуулган аль аль нь  хуралдаагүй. Үндсэндээ намын бүлэг л хуралдсаар. Ийм байхад Ц.Нямдорж сайдын асуудлыг хэлэлцэхгүй байна гэдэг бас нэг шалтаг уу, эсвэл хэлэлцсэн асуудлынхаа талаар МАН-ынхан маш чанад нууцалж байна уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан