Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Э.БАТ-ҮҮЛ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ БАЙГААТАЙ БИ ЭВЛЭРЧ ЧАДАХГҮЙ
Сүүлийн үед нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг ажилдаа хариуцлагагүй хандаж байна гэсэн шүүмжлэлийг НИТХ-ын МАН-ын бүлгийнхэн гаргаад буй. Тиймээс НИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдааны үеэр тэрээр НИТХ дахь МАН-ын бүлгийн тавьсан асуулгад хариулт өглөө. Тэрээр “НИТХ дахь МАН-ын бүлэг хэтэрхий гүтгэлгийн шинжтэй, бидний хийж хэрэгжүүлсэн ажлыг илт эсэргүүцсэн байдлаар хандаж байгаад харамсч байна. Миний болон нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд, төрийн албан хаагчийн нэр хүндэд халдан гүтгэж байгаатай эвлэрч чадахгүй. Өмнө нь, НИТХ жилд гурван удаа хуралддаг байсан бол одоо сар бүр хуралдаж олон чухал шийдвэр гаргадаг болсон. Би НИТХ-ын 14 удаагийн хуралдааны 12 –д нь биечлэн оролцож, хоёр удаагийн хуралдаанд  хүндэтгэх шалтгаантайгаар биечлэн оролцож чадаагүй. Энэ нь, гадаадад томилолтоор ажилласан болон ээлжийн амралттай байсан. Нөгөөтэйгүүр, хотын тохижилтод төсөвлөсөн мөнгөний тухайд өмнөх удирдлагууд шиг хэрэглээндээ LEXUS 570 машин авахад 198 сая төгрөг зарцуулдаг биш иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд энэ мөнгийг зарцуулахаар шийдсэн. Түүнчлэн нийслэлд ил тод нээлттэй байдлыг бий болгохын тулд иргэдтэй уулзах журам боловсруулж уулзалтуудыг тогтмолжуулсан. Надад  элдэв ямба хэрэггүй.  Ажил хийх  нь чухал. Тийм болохоор өмнөх даргын суудаг байсан том өрөөг НЗДТГ-ын хэлтсийн ажилчдадаа өгч жижиг өрөөгөөр сольсон” гэлээ.  
Эцэст нь, тэрээр хов жив, гүжир гүтгэлэг гаргаж цаг заваа барах биш, ажил хэрэгчээр аливаа асуудалд хандах хэрэгтэй. Эрүүл аюулгүй, хүн амьдрах таатай орчинтой Улаанбаатар хот бол бидний үр хойчдоо үлдээх хамгийн том  өв хөрөнгө гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан